Ази, Номхон далайн бүс нутагт хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөн олон жил үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн хувьд дэлхий даяар цар тахалд нэрвэгдсэн ч энэ нь Хятад улсад ташуур болж, тус улс нь АНУ-тай харьцуулбал цар тахлын үеийн эдийн засгийн савалгаанд ганхалгүй үлдэж чадсан. Үүний зэрэгцээ Австрали, Хятадын харилцаа улам бүр дордсоор байгаа бөгөөд 2021 онд гэнэтийн эерэг өөрчлөлт гарна гэж өөдрөгөөр үзэх шалтгаан бага байна. Хамтын ажиллагаа гэхээсээ илүү өрсөлдөөн ноёлох болсон Бээжин, Вашингтоны эрх баригчид Ази, Номхон далайн бүс дэх өөр өөрсдийн холбоотнуудаа дэмжиж, өрсөлдөгчдийнхөө эсрэг чиглүүлэх болжээ. Хятад улс Австралитай дайсагнах болсон гол шалтгаан нь Австралийн удирдагчид АНУ-тай бий болгосон аюулгүй байдлын харилцаа холбоогоо Хятадын эсрэг хэзээ ч чиглүүлэхгүй гэсэн амлалтаасаа буцсанаас үүдэлтэй юм.
Хятад улсын Зүүн өмнөд Азид хэрэгжүүлж буй “вакцины дипломат ажиллагаа” нь нөлөөллөө тэлэх гэсэн оролдлогуудын тод жишээ юм. Тухайлбал, Covid-19 цар тахал нь Индонезид маш хүндээр тусч, одоогоор нийт 600 мянга гаруй хүн өвчлөөд байгаа ба долоо хоногт Жакарта Хятадын Синовак эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 1.2 сая тун вакциныг хүлээн авчээ. Хятад энэ хүчин чармайлтаа “Эрүүл мэндийн торгоны зам” хэмээн сурталчилж байгаа бөгөөд ихэнх нь хөгжиж буй орнуудад цар тахлаас ангижрахад нь туслах зорилгоор тэрбум тэрбумын тусламж, зээл олгохоор амлажээ.
2019 оны эцсээр Хятадын ДНБ 14.3 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ нь АНУ-ын ДНБ-ий 21.3 их наяд байсантай харьцуулахад гуравны хоёртой нь тэнцэж байв. Харин Covid-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн уналт нь Хятадын талд давуу тал болжээ. Олон улсын валютын сангийн хамгийн сүүлийн өсөлтийн урьдчилсан таамаглалаас харахад Хятадын эдийн засаг 2021 оны эцэс гэхэд АНУ-ын гуравны хоёроос дөрөвний гурав болж өснө гэв. Зардлын зөрүүг тооцож, хоёр эдийн засгийг тус тусын худалдан авах чадвараар нь хэмжихэд Хятадын ДНБ АНУ-аас даруй 10 хувиар илүү байгаа юм.
Эдийн засаг, цэрэг, дипломат харилцаа, соёлын салбар дахь нөлөөллийг тогтоодог Лоуигийн Институтын “Asia Power Index” -д дурдсанаар АНУ дэлхий дахинд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа хэдий ч 2018 оноос хойш Хятадтай харьцуулсан байдлаар хоёр дахин буурчээ.
Цар тахлаас өмнө ч Зүүн өмнөд Азийн бизнес, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн удирдагчдын дунд явуулсан судалгаагаар бүс нутагт Вашингтон бус Бээжингийн нөлөө хамаагүй илүү байгаа нь харагдаж байв. Судагаанд оролцогсдын тал хувь нь АНУ-г стратегийн түнш эсвэл бүс нутгийн аюулгүй байдлыг хангагч гэдэгт итгэх итгэлгүй болсноо илэрхийлж байжээ.
АСЕАН –ы орнуудад явуулсан судлагаагаар тус холбоо нь АНУ болон Хятадын аль нэгийг нь сонговол алийг нь сонгох вэ гэсэн асуултад 10 улсын долоо нь Хятадыг сонгосон байна. Хятадын Засгийн газар цар тахлын бодит үнэнийг нуун дарагдуулах гэсэн оролцдлогоос болж нэр хүнд нь буурсан ч нийгмийн эрүүл мэндийн хямралыг амжилттай даван туулж байгаа нь дотооддоо төдийгүй гадаад орчинд өндөр үнэлгээ авчээ. Тус улсын манлайлал 2021 онд ч нэмэгдсээр, илүү хүчирхэгжсээр байна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Үүнийг мөн л АНУ-тай харьцуулан судлахад эрс ялгаатай байдал ажиглагджээ. 2020 оын тавдугаар сард явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдсан хятад иргэдийн 95 хувь нь засгийн газартаа итгэдэг гэж хариулсан бол АНУ-д ердөө энэ тоо ердөө 48 хувьтай байв.
Гэсэн хэдий ч Хятадын удирдагчдад хэт найдах нь эрсдэлтэй хэвээр байна. Эдгээр бүх "ялалт" нь Хятадын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлж буй ч тус улсын удирдагч Ши Жинпиний ертөнцийг үзэх үзэл анхаарал татаж байна. өнгөрсөн есдүгээр сард Ши Жинпинь Коммунист намын боловсон хүчнүүдэд “Тэмцэгч сэтгэлгээгээ хадгалж, тэмцэх чадвараа бэхжүүл” гэж уриалав. "Тэмцэл" гэдэг үг түүний ярианд 50 гаруй удаа давтагдав. Ийм үзэл нь олон улсад тийм сайхан харагдахгүй. Бээжингийн эрс шулуун байдал нь АНУ, Австрали, Япон, Энэтхэгээс бүрдсэн дөрвөн талт аюулгүй байдлын эвслийг бэхжүүлэхэд хүргэж, Япон, Энэтхэг, Австралийн хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлсэн.
Эх сурвалж: The Conversation.com
Холбоотой мэдээ