Өмнөд Солонгосын далбаатай хөлгийг Иран “барьцаалжээ”

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын далбаатай хөлгийг Иран “барьцаалжээ”

Өмнөд Солонгосын далбаатай хөлгийг Иран “барьцаалжээ”

Өмнөд Солонгосын далбаатай химийн бодис тээвэрлэгч хөлөг онгоцыг Иранд саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Ираны албаны эх сурвалжийн мэдээлснээр химийн бодис тээвэрлэгч хөлгийг Персийн буланд химийн болон байгаль орчны бохирдол үүсгэсэнд буруутган саатуулсан байна. Өмнөд Солонгосын талаас далайн дээрэмтэй тэмцэх багаа Ормузийн хоолой руу илгээсэн ба “барьцаалагдсан” хөлөг дээр 20 хүн байгаагийн тав нь тус улсын иргэн аж.

Энэ хэрэг Ираны генерал Касем Солейманыг АНУ-ын цэргийнхэн пуужингаар онож хөнөөсний нэг жилийн ойтой давхцсан нь анхаарал татжээ. АНУ нь Иран болон бусад орнуудтай хамтран 2015 онд байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээснээс гарснаар хоёр орны зөрчил сэргэсэн төдийгүй элит цэргийн генерал Солейманыг Иракт хөнөөснөөс энэхүү зөрчил хурцадсан юм. Улмаар Иран нь цөмийн хөтөлбөрийн дагуу хүлээх үүргээ биелүүлэхээс татгалзаж, ураны баяжуулалтаа сэргээн 20 хувьд хүргэхээр ажиллаж эхэлжээ. Одоогоор Иран нь нийт ураны нөөцийнхөө 4.5 хувийг баяжуулж байгаа аж. Иран нь ураны баяжуулалт, цөмийн технологи хөгжүүлэлтээ энхийн зорилготой гэж мэдэгддэг ч АНУ тэргүүтэй орныг цэргийн дайралтад зориулсан гэж харддаг.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден энэ сарын 20-нд албан ёсоор тангараг өргөснийхөө дараа Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнд буцаж орохоо мэдэгдсэн юм. Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд тус гэрээнээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж