“Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхгүй байх шийдвэрийг Лондоны шүүхээс гаргажээ. Шүүхээс Жулиан Ассанжийн эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудлаас үүдэн АНУ-ын талд шилжүүлэх боломжгүй гэж үзсэн байна. Тодруулбал, шүүгчид түүнийг АНУ-д шилжүүлсэн нөхцөлд амиа хорлох эрсдэлтэй хэмээн үзжээ. Ийнхүү АНУ-ын талаас Их Британийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдахгүй бол Жулиан Ассанж удахгүй суллагдах магадлалтай болов. Тэрбээр одоогоор Белмарш шоронд хоригдож байгаа бөгөөд батлан даалтад гарах хүсэлтээ өгчээ.
Жулиан Ассанж нь “Wikileaks” сайтаараа дамжуулан 2010-2011 онд АНУ-ын төрийн нууцад хамаарах олон тооны материалыг нийтэлсэн хэргээр буруутгагдсан. Тэрбээр АНУ-д өөрт нь тулгасан хэргүүдэд бүх насаараа шоронд хорих ял сонсох магадлалтай. Харин Жулиан Ассанж өөрийг нь буруутгасан хэргүүдийг улс төрийн зорилготой хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ