Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цагдаа, дотоодын цэрэг, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нийлсэн 6000 орчим алба хаагч иргэдэд хяналт тавьж, үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Идэр ес эхэлж, өвлийн хүйтэн тачигнаж буй энэ үед тэд гар, хөл болон чихээ хөлдөөх зэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж байгаа гэх мэдээллийг тодруулахаар тус төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзоригтой холбогдлоо.
–Гэмтлийн эмнэлэг 24 цагаар яаралтай тусламж үзүүлдэг. Бусад эмнэлэгтэй харьцуулбал ачаалал ихтэй. Хатуу хөл хорионы үеэр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?
-Ер нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал зуны улиралд нэмэгддэг. Энэ жилийн хувьд хатуу хөл хорио тогтоож эхэлснээс хойш эмнэлгийн ачаалал 2-3 дахин буурсан үзүүлэлттэй байгаа. Өмнө нь эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өдөрт 350-400 хүн, амбулаторийн тасгаар өдөртөө 280-300 орчим үйлчлүүлдэг байсан. Одоо хоногт 170-180 хүн үйлчлүүлж байна.
-Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цагдаагийн албан хаагч, сонсогчид өвлийн хүйтэнд гадаа удаан зогсч байгаа. Үүрэг гүйцэтгэж байгаад гар, хөл, чихээ хөлдөөсөн алба хаагчид ГССҮТ-д хандаж байгаа юу?
-Тийм асуудлаар цагдаагийн алба хаагчид эмнэлэгт хандаагүй. Өвлийн улиралд гар, хөлөө хөлдөөдөг хүмүүсийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байдаг. Хэдийгээр архи, өндөр градустай согтууруулах ундаа зарахгүй байгаа ч манай төвөөр согтуу хүмүүс ирж, үйлчлүүлж байгаа.
Ялангуяа шөнийн 00:00 цагаас хойш согтуу хүмүүс олон ирдэг. Осгож эмнэлэгт хандсан хүний тоо ч бага байгаа. Учир нь цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс харьяа дүүргүүдээс орон гэргүй иргэдийг байранд байлгаж, гадуур явуулахгүй байгаа.
Тээврийн цагдаагийн албаны зургийг ашиглав
-Ямар осол гэмтэлтэй хүмүүс зонхилон хандаж байгаа бол?
-Осол гэмтлийн шалтгааны хувьд ихэвчлэн ахуйн хүрээнд унаж ойчсоноос үүдсэн гэмтэл тэргүүлдэг. Шинэ он гараад дөнгөж дөрөв хонож байна. Энэ хугацаанд осгосон хоёр хүн ирсэн. Оны дараа ачаалал бага зэрэг нэмэгдэж, хоногт 200 орчим хүн үйлчлүүлж байна. Эдгээрээс 30-40 согтуу хүн үйлчлүүлж байгаа. Мөн 60-70 хүн нь 0-16 насны хүүхэд бол хоногт 10-12 түлэгдсэн хүмүүс ирж байгаа. Харин он гарснаас хойш хөлдөлттэй долоон хүн ирсэн.
Оны өмнө арванхоёрдугаар сард хоногт дундажаар 180 орчим хүн үйлчлүүлж байсан. Хөл хориог хэсэг хугацаанд сулруулсантай холбоотойгоор үйлчлүүлэгчдийн тоо 240-250 хүрсэн. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 5200 хүн үйлчлүүлэхэд 400 орчим хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтсэн байсан.
А.СҮРЭН
123456 2021-01-05 49.0.212.165
Дарга нар нь командлаад дарамтлаад эмчид очуулаагүй
Зочин 2021-01-05 202.9.46.133
Энэ хорионы үед хамгийн муу тэнэг ажилласан газар бол цалингаа бүрэн авч урамшуулал хүртсэн ЗТ-ийн цагдаа.Замаа бараг бүгдийг нь хаагаад цөөхөн явж буй хэдийг асар холуур тойруулаад уулзвар бүр дээр түгжрэл үүсгэсэн.Тэр зам хаасан төмөр бетондоо хэр их зардал гаргасан бол.Машин тойрч хэр их зардал гаргасан бол??ШУТ хөгжсөн өнөө үед камераа л энэ бүх зардлыг нөхөж ажиллах б.лаа.Цагдаа чинь хүн шд. Хүн эрүүл мэндээрээ хохирохгүй шд.Дарга нараа ухаан гарга эсвэл ажлаа өг.Бүү шуналт.
Зочин 2021-01-05 103.26.193.69
Гарчиг нь яг юу гээд бна аа
Зочин 2021-01-05 66.181.179.64
Tsagdaagiin darga hotiin darga 2 oorsdoo garaad 8 tsag jijuurt zogsohiig shaardaj bna.
Зочин 2021-01-05 66.181.187.59
Одоо өмч байгаа ноосон малгай манай нөхцөлд тохирохгүй дээ толгой тэр чигтээ хөлдөж ажиллагаагүй болно доо хуучин өмсдөг байсан малгайгаа чихийг нь буулгаад өмсөхийг зөвшөөрөх хэрэгтэй дээ
ок 2021-01-05 103.9.90.100
одоо хөгжсөн энэ цаг үед зам дээр өвлийн хүйтэнд олон цагдаа зогсох шаардлагагүй болсон шүү дээ, бүх уулзвар дээр хяналтын камеруудыг суурилуул, хяналт тавих цэгээ олшруул, төсөвөө энэ олон цагдаагаа цомтгож хөрөнгө гаргах хэрэгтэй байхын
Зочин 2021-01-05 66.181.187.59
Хүн л юм чинь хөлдсөн байхыг үгүйсгэж болохгүй нөгөө л дардаг нуудаг аргаа хэрэглэж байгаа биз аягүй бол төрийн нууц гэх вий дээ нөгөө цагдаагийн халдвар яасан чимээгүй болсон уу тэгэх л байх л даа цагдаа уг нь хамгийн чанга эрүүл байх ёстой хүмүүс одоо бол юун эрүүл байх бөөн өвчний үүр л болох тал руу боллоо
Зочин 2021-01-05 122.201.22.193
Энэ янзаар бол манайх ковидыг хумиж чадахгүй ээ! Гагцхүү 0 зогсолт хийгээд өдрийн_ орлогогүй айл өрхүүддээ улсын төсвөөс (сонгуулийн амлалтад зориулсан зардлаа хасч) тэтгэлэг өгөхөөс өөр аргагүй ээ!!! Цаана чинь АНУ хүртэл иргэддээ мөнгө өгч байна шүү дээ!!! Манай энхрий хайрт намзасаг жирийн үед иргэддээ мөнгө өгч хөөсөрч сагаад байдаг атлаа яг хэрэгцээт үед болохоор харамлаад байх юм!!!!
цагдаа нарын дайн 2021-01-05 103.212.119.42
цагдаа ч дээ,монголын төрийн хулгайч нарыг л хаацайлж хамгаалдаг л ажил үүрэгтэй болохоос ард иргэдийн төлөө ч худлаа л байдаг шүү дээ.ард иргэдийн эрх ашгийг хамгаалах битгий хэл тэдний өөдөөс эзэнээ хараад боорголж байгаа нохой зан гаргана.цагдаа бол хүн биш болсон нийгэм гэдгийг олон зүйл дээр ажиглагдаж харагдаж бгаа юм.тэд тангараг үүрэг,албан тушаал эрх мэдэл б**с долоож дээш гарах л ухвар мөчид бодолтой новшнууд.иймээс ч энэ нийгэмд шударга бус үйл хэрэг их байгаа шүү дээ
Zochin 2021-01-05 147.161.192.88
Энэ хүйтэнд 1 цагаар ээлжлүүлэх хэрэгтэй. Мөн дулаацах газартай байх ёстой.
иргэн 2021-01-05 202.126.89.238
ЗАМ ДЭЭР ЗОГСОЖ БАЙГАА ЦЭВЭРЛЭГЧ НАР ЧИН ЭДНҮҮСИЙН ХАЖУУД БААТАР, ЦАГДАА БОЛ ЯАХ ВЭЭ ТҮР ЗУУР ЗОГСООД Л МАШИНДАА СУУЖ ДУЛААЦНА ЭРЧҮҮД БОЛГОН Л ХИЙДЭГ АЖИЛ ШДЭЭ
иргэн 2021-01-05 202.179.26.88
Цагдаа ч гэсэн Бидний л адил Хүн шүү дээ, тэд Тушаал зааварт баригдан Бидний төлөөл ингэж өдөр шөнөгүй зүтгэж байхад бас Цагдаа нарлуугаа Дайрч давшлаад, Бид Хулгайд эд юмсаа алдах, ямар нэг Гадны халдлагад өртөхөд бүгдээрээ л Цагдаад ханддаг байж ингэж ярьж бичих
Муухай Монголчууд аа,
Ха 2021-01-05 124.158.81.18
Манай цагдаа ч юмуу Сэргийлэгч юмуу хумуус полици болсон боловч милицийн уурэг гуйцэтгэж байгаа хеерхий хумуус шуу дээ.
Зочин 2021-01-05 192.82.78.30
Цагдаа нар вирусны голомт болж байгаа байх шүү, та нар хурдан вакцин оруу
хөөе 2021-01-05 202.126.92.99
Цагдаа яалаа гэж эмнэлэгт хандах билээ тэдэнд тийм сэтгэл зүй байхгүй хүмүүс гэдгийг мэддэггүй шаар вэ чи хө
Jandarm 2021-01-05 66.181.161.51
Baga surjigne tatvar tulugchdiin munguur amidarch bj duugui ajilaa hii jandarmuudaa
монгол ах 2021-01-05 192.82.70.80
АРД ОЛНЫ ТӨЛӨӨ ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВИАД ӨРӨГСӨН ТАНГАРАГИЙНХАА ЭЗЭН БОЛЖ БАЙГАА ЭРЭЛХЭГ БААТРУУДЫГ ХАРААН ДОРОМЖИЛДОГ ЧИ НИЙГЭМИЙН ШАВХРУУ ХОРЛОН СҮЙТГЭГЧ БАЙЖ ТААРАА. ЧИНИЙ ТАТВАР ТӨЛДӨГ Ч ГЭЖ НОХОЙН ЖОГОРХОЙ БАЙГАА ДА…ЭХ ОРНОО, ЧИНИЙ ӨМХИЙ ГҮЗЭЭТЭЙ ХАМГААЛЖ БАЙГАА ЭРЭЛХЭГ ЭРСИЙН АЛДАР ХҮНДЭД БҮҮ АТААРХААД НОВШРООД БАЙ
Монгол 2021-01-05 202.131.236.170
Гарчигаа алдаагүй бичиж сур.