Эрээнээс Улаанбаатар хотод ирж буй ачаа бараа олон хоног саатсанаар Хятад болон бусад улс орнуудаас захиалгаар бараа бүтээгдэхүүн импортолж нийлүүлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүд багагүй хохирол амсаад байна. Учир нь, шинэ жилийн баяраар авсан захиалгаа хугацаанд нь нийлүүлж чадаагүйгээс худалдан авагчдын зүгээс уурлаж, бухимдах, захиалгаа цуцлах, мөнгөө буцааж авах зэрэг асуудал үүсч, бүр цаашлаад онлайн дэлгүүрийн эздийг “залилагч” хэмээн цагдаагийн байгууллагад өгчээ. Цагдаагийн байгууллагад хандсан иргэдийг нэг талаас буруутгах аргагүй, нөгөө талаас онлайн худалдаачид ачаа бараагаа авч чадалгүй хоёр сар болж аж.
Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд “Замын-Үүдээр ачаа гаргахдаа 2.5 сая төгрөг, хилээр оруулахдаа 2.5 сая төгрөг хахуульд өгч байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол хахууль өгөөгүй хувь хүн, ААН-үүдийн бараа, бүтээгдэхүүн гаалийн хашаанд байж таарах нь.
Энэ нь магадгүй ачаа бараа олон хоног саатсаны шалтгаан байж мэдэх юм. Тиймээс энэ талаар Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ болон Гаалийн ерөнхий газраас тодруулахад эрс үгүйсгэсэн бол онлайн дэлгүүр ажиллуулдаг хүмүүсийн төлөөлөл “Зөвхөн хахууль өгсөн каргонуудыг оруулж байгаа нь үнэн. Каргонууд хүмүүсийн ачааг өгөхийн тулд хахууль төлөөд авч байгаа. Тиймээс каргонууд үнээ нэмж бараа авах хүмүүсээс тэр мөнгөө нөхөж авч байна” гэсэн юм.
Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна.
Дээрх асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар “Замын-Үүд дээрх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ. Иргэдийн хардаад байгаа авлига байгаа мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрэнэ. Тухайн хүмүүст нь хариуцлага тооцно” гэв.
ГААЛИАС МАШИНУУД ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХЯТАДЫН ТАЛААС ӨГСӨН
АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.ХАТАНСАЙХАН:
-Монгол Улсад Covid-19 халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас Хятадын тал хилийн шалган нэвтрүүлэлтээ чангатгаж, монгол жолооч нараас PCR шинжилгээний бичиг шаардах болсон. Хэрэвзээ бичиггүй бол хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлага тавьсан. 2020 он арванхоёрдугар сарын 29-нд 32 монгол жолооч тусгаарлалтаас гарч, Замын-Үүд Эрээн боомтын дундын бүсэд ажиллаж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 30-аас эхлээд , Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 100 орчим тээврийн хэрэгсэл солилцсон. Харин нэгдүгээр сарын 2-нд монгол жолоочтой том оврын машин эвдэрч зам хааж зогссоноос болоод 75 тээврийн хэрэгсэл солилцсон. Маргааш нь ч мөн адил машинаа татаж авах гэсээр байгаад оройтоод 75 тээврийн хэрэгсэл хоёр өдөр дараалж гарсан. Өчигдөр /2021.01.04/ 100 машин солилцсон.
Дундын бүсэд 50 жолооч байгаа учраас хоёр талд машин хангалттай тээвэрлэлт хийж байна. Хятадын талаас хамгийн ихдээ 120 машин татах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Оны өмнө дундын бүсэд 20 жолоочтой байсан учраас 70-80 машин тээвэрт явж байсан.
Хэдийгээр жолооч нэмэгдсэн ч машины техникийн эвдрэл гэмтэл үүсч байна. Ойрын хэдэн жилд Замын-Үүдэд ингэж айхтар хүйтрээгүй. Таны асуугаад байгаа каргоны хувьд нэг удаагийн тусгай зөвшөөрлийн дагуу хилээр орж, гардаг учраас дээрх 100 машины хэд нь ачаа бараа тээвэрлэж байгаа вэ гэдгийг хэлэх боломжгүй. Гааль дээр ачаа тээврийн олон машин бөөгнөрсөн асуудал үүссэн. Тэр дунд карго тээвэрлэж явсан машинууд бий. Ачаатай машинууд гарч ирэхгүй байна гэсэн мэдээллийг Хятадын талаас өгсөн. Хүнс болон эм, эм эмнэлгийн хэрэгслийг нэн тэргүүнд хилээр нэвтрүүлж байгаа” гэлээ.
Харин Замын-Үүд дэх Гаалийн газраас “Бичиг баримтын бүрдүүлэлтээ хийсэн машинуудын барааг нь шалгаад өдөртөө гаргаж байгаа” гэхээс өөр гаалийн хашаанд хичнээн машин байгаа талаар болон бөөгнөрөл үүссэн шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзав.
Ачаа бараа нь гацсан иргэдийн төлөөлөл болох иргэн М.Хишигхүлэг 2019 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгос улсаас эх орондоо ирээд удалгүй онлайн дэлгүүр ажиллуулж эхэлжээ. Түүний хувьд бэлэн хувцас, гэр ахуйн бараа гэхчлэн төрөл бүрийг барааг Өмнөд Солонгос буюу гуравдагч орноос оруулж ирдэг. Ингээд түүний яриаг хүргэе.
ЗАХИАЛСАН БАРААГАА АВАЛГҮЙ ХОЁР САР БОЛЖ БАЙНА
Тэрбээр “Замын-Үүдийн гаалиар гуравдагч орны чингэлгүүд огт орж ирэхгүй байна. Учир байдлыг бараагаа захиалсан каргогоос лавлатал Улсын онцгой комиссоос чингэлэг ачуулах зөвшөөрөл өгөхгүй байна гэсэн. Каргонууд чингэлгүүдээ гааль дээрээс аль болох хурдан авахыг хичээнэ. Учир нь гаалийн хашаанд олон хонох тусам төлөх мөнгө нь ихэсдэг. Гуравдагч орны чингэлгүүдийн зөвшөөрлийг өгөхгүй мөртлөө Хятадын талаас орж ирж байгаа каргонууд 7-14 хоногтоо орж ирж байна гэж дуулдсан. Гэтэл Өмнөд Солонгосоос бараагаа авч байгаа хүмүүс сардаа ганц удаа авбал их юм. Чингэлгүүд орж ирэхгүй байгаа учраас бараагаа авалгүй хоёр сар болж байна. Замын-Үүдээр орж, гарах шалган бүр дээр татвар нь өсч, хахууль нь ихэссэн учраас ачааны үнэ өссөн.
1-2 сар хүлээсний эцэст захиалсан бараа Улаанбаатарт иртэл хөл хорио тогтоосон гэх шалтгаанаар карго ажиллахгүй байх жишээний. Каргоны үйлчилгээнд QR код өгдөггүй учраас бараагаа авч чадаагүй олон хүмүүс бий.
УОК-оос гаргаж байгаа шийдвэрүүд нь хоорондоо ямар ч уялдаа холбоо алга. Хөл хориотой уялдсан бодит шийдвэр гаргах ёстой. Онлайн дэлгүүр болон хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс гадаадын 2-3 орноос бараа татаж амьдралаа залгуулдаг. Оны өмнө буусан ачаагаа одоог хүртэл авч чадаагүй хүмүүс байна. Тэнд нь дандаа шинэ жилийн холбогдолтой бараанууд байсан. Үүнээс болоод маш олон хүмүүс эдийн засгийн хохирол амсч байна. Захиалга өгсөн хүмүүсээс бараага авахаа больчихсон учраас дараа жилийн шинэ жил хүртэл бараагаа хадгална.
Гэтэл хоёр сар Эрээн дээр чингэлэгт байсан бараа эвдэр гэмтэлгүй орж ирнэ гэдэг бас асуудалтай. Эвдрэл гэмтлийг карго, гаалийн аль, аль нь хариуцахгүй. Хадгалалтын горим нь зөрчигдөн гоо сайхны бараа хөлдөөд хагарах, гар утас хөлдөж дэлгэц нь цуурах асуудал энүүхэнд. Эхний удаа бараа удаад байхаар захиалагчид руу мөнгийг нь буцаасан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард захиалагч нараас барааны мөнгө авахгүйгээр утасны дугаараар нь захиалга аваад 100 хувийн эрсдэлийг өөр дээрээ үүрээд өөрөөсөө мөнгө гаргаж, Өмнөд Солонгос руу бараагаа захисан. Эцэст нь захиалагч болон өөрсдөө хохироод явж байна. Гэхдээ дундын бүсэд байгаа 50 жолооч Эрээнд бөөгнөрсөн ачаа барааг оруулж ирэхэд хүрэлцэж байгаа юу гэдэг бас эргэлзээтэй. Би хамгийн сүүлийн захиалгаа 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд өгөөд арванхоёрдугаар сарын 1-нд бараа БНСУ-аас гарсан байдаг. Арванхоёрдугаар сарын 8-нд Хятадын боомт дээр ирээд 9-нд боомтоос наашаа хөдөлсөн. Миний үйлчлүүлдэг карго удлаа гэхэд долоо хоногт Улаанбаатарт ирдэг байсан. Гэтэл арванхоёрдугаар сарын 9-өөс хойш сураг алга.
Асуухаар “Бүх ачаатай чингэлгүүд Эрээн дээр овоорсон байна.Чингэлэгт байгаа бараануудыг энд тэндээс нь оруулж байга учраас таны ачаатай чингэлгийг орно гэж баттай хэлж чадахгүй. Хамгийн сүүлийн болон эхний чингэлэгч орж магадгүй. Энд тэндээс нь л оруулж байна” гэсэн хариултыг өгсөн.
Арванхоёрдугаар сарын 28-аас хойш УОК-ын шийдвэрийг хүлээж байна гээд нэг ч чингэлэг ачих зөвшөөрлийг миний үйлчлүүлдэг каргоны компанид өгөөгүй. Хувиараа бизнес эрхэлж байгаа онлайн дэлгүүр ажиллуулдаг хүмүүст QR өгөх код өгөх хэрэгтэй. Улсаас бид мөнгө гуйгаагүй. Зүгээр ажлын байрнаас минь битгий салгаач ээ л гэж хүсч байна.
Зочин 2021-01-05 124.158.87.118
кроногоор далимдуулж ямар нэгэн зөрчил санаатай гаргасан тохиолдолд жирийн үеийнхээс хатуу арга хэмжээ авах нь зөв байх
Зочин 2021-01-05 66.181.190.181
400 юанаар авдаг ачаагаа 1200 юань төлж авж байна
Зочин 2021-01-05 202.126.90.50
Turiin alband shudargaar setgel gargan hariutslagatai ajillah mongol ard irgen mash ih bn. Yagaad turiin ajild luiwarchin awilga awagch zalitai karmaalagch ajillaj bn we? Yagaad buh turiin ajiltnuud alban tushaaliig il bolgoj huwi hun tus bur deer medeelel gomdliin sambar bii bolgoj irgediin gomdliin muruur ajliig ni shalgaj hyanaj aldaatai buruu buduuleg shudarga bus hariutslaga aldsan heel hahuuli awsan tanil tal ariin haalga hereglesen bol ajlaas ni halj dahin turd awahgui juram bmaar
Зочин 2021-01-05 64.119.23.192
Төр засаг ядаж энэ хүнд хэцуүү цаг үед хил гаалиа авлигагүй хэвийн ажиллуулж ч чадахгүй лойчихсон юм бэ.
Oyutan 2021-01-05 122.201.31.165
Muu har ylzarsan baliar p***a nar neeree ajillah ymaa. Ymar ch setgelgui. h**** idsen 4 say tugrugiin zahialga hiigeed 1 sar garan yu ch alga p***a. Nugoodoh ni ydaj bhad huitend udaan baih ysgui baraa tonog tuhuurumj bdg. Neeree uneheer p***a shg uls ymaa. Mongol ulsiin ene heden p***a nariig uzen ydaj bn.
Зочин 2021-01-05 103.9.90.100
АТГ шалгаач
Зочин 2021-01-05 64.119.27.116
gaaliihan alj bgaaam bna daaaaa
татвар 2021-01-05 64.119.17.107
Хүмүүс нь онлайн сайн дураараа төлдөг болё.
Ганцхан уул уурайчид л төлдөг бусад татваргүй байгээ
татваргүй байцаагч гүй улс болоё 2021-01-05 64.119.17.107
Корона д үүрэгггү йулсууд татварыгханаа амраагаад бүгдэд төвийн аудит хийдэг болоё….
татвар байцаагч гүй улс ыолё 2021-01-05 64.119.17.107
Гааль татварын байцаагч гүй байвал мөн Амараа даа….
Татварынхан аж ахуй нэгжүүд татвар төлөхгүй болсон .татвар байцаагч тэжээснээс бүгдийг нь аудит болговол амар юм улс тэжээлгүй
Зочин 2021-01-05 202.9.46.39
хямд бараа аваад хэд нуглаж ашиг олдог зүгээр амар хялбар аргаар мөнгө олох гэсэн online худалдаачид хох нээ
САНГИЙН СААД 2021-01-05 202.179.26.39
х****л ИДСЭН МАН
online мэхлэгч нарт 2021-01-05 202.9.46.39
Өөрсдөө үйлдвэрлээд зарах хэрэгтэй гаднаас хулхи бараа аваад хэд нуглаад зардаг мэхлэгч нар хохьнээ
Өвгөн 2021-01-05 59.153.114.188
Дээр бичсэнээс энд татвар,хахууль авах болсон шалтаанаа дурьдаагүй байна.Тэр нь ч аргагүй биз. Төрийнхөн бизинес хийдэггүйч яаж тухайн үйл явдал дээр яаж ажиллаж мөнгө босгохоо басч мэднэ шүү хөө.
Зочин 2021-01-05 203.98.76.192
Сүржин Хүрэлсүх арга хэмжээ ав. Хатансайхан шааж өгөх юмаа. Дундын бүс гэж албаар гаргаж ирсэн. Хуучинаар явуулах хятадын тал биш, манайх бүр сонирхолгүй байна.
Зочин 2021-01-05 66.181.180.193
Бараа гэрээнд ирээд сураг тасарсан хааж боохдоо сайн бусад тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэж чаддаггүй
Зочин 2021-01-05 43.242.243.10
Худлаа сүржин сүржин мэдэгдэл хийлгүй хэзээ хэдэн машин орж ирсэн, оруулсанаа сүүлийн ганц сарын байдлаар харуулчвал улсын нууц задруулсан болохгүй байлгүй дээ. Гаалийн талбайд байгаа машиныхаа бүртгэлийг л харуулчвал болох юм шиг. Гэхдээ тэр нь зовлонгоор зоологсдын таргалах жагсаалт биз дээ
Зочин 2021-01-05 192.82.76.52
Төмөр замаар яагаад татахгүй байгаа нь л их сонин.
Зочин 2021-01-05 64.119.27.32
Tumur zamaar bol jol boloh baihaa
Зочин 2021-01-05 66.181.161.96
ХҮРЭЛСҮХ агуу менэжэр зохицуулна амалж байна удахгүй барааны үнэ дахин өснө ганц гааль зохицуулж чадахгүй засаг та нар сонгосон арчаагүй хятадад буруугаа чих засаг биднииг хорьж байгаад бизнэсээ хииж байна архи цэцэглэж байна
Зочин 2021-01-05 66.181.161.34
Шалгалт ирэнгүүт гэнэт олноор нь машинуудыг гаргаж оруулдаг нь сонин шүү.
Зочин 2021-01-05 66.181.161.37
Энэ Со сайд жаахан гажигтай байхаа. За одоо АТГ очоод шалгана гэхээр нөгөө хэд нь авилгаа аваад л зогсож байхуу. Зүгээр л хамууддаа мэдээ өгөөд байгаа чюм уу.
Зочин 2021-01-05 69.136.177.11
Online hudaldaa neechihsen Mortloo hurgelt gaali 2-iig ni haachihsan uu? Hen yamar bodlogo yavuulaad bainaa. Mongoliig yaduj heveer ni bailgah huseltei hujaa, oogii 2-iig taarhtal ni avch baina uu gui yu
Ха 2021-01-05 124.158.81.18
энэ цар тахал Монголын терийн ялзралыг мен сайн гаргаж байна даа. "Сармагчин хэдий чинээ дээш авирна, тедийчинээ бегс нь сайн харагдана" гэдэг угийг Монголын терд шургалсан хувалзнууд тод харуулж байна.
Зочин 2021-01-05 202.126.90.129
Урагшгүй Онцгүй Коммисын арчаагүй чадваргүй байдлаас болж урд хил дээр ачаа овоорч, тэрийг нь гааль хяналтын хулгайч нохойнууд овжиноор ашиглаж мөнгөжиж байна даа
Ха 2021-01-05 124.158.81.18
Монголчууд ямар ч тевшиндее хулгайч, гелийсен худалчууд. Худлаа гэвэл Европ, Азийн зарим улсуудад хулгайчаар дуурсэн учир дэлгуурт шалгалт хийж байхав дээ. Терийн томчууд нь мен худалч. Ямар сайндаа 2 хершийн удирдагч нар зээл гуйхад нь сануулга егч байв гэж. Тэгэхээр наад гааль, тээврийн газрууд Бат-Уул шигээ гелийчихээд хэзээ ч буруугаа хулээхгуй.
Зочин 2021-01-05 202.126.89.158
Гаалийн даргийг чинь Батуул гэдэг билуу?..
Зочин 2021-01-05 203.91.115.49
Үхсэн элэнцэгнийх нь төр иргэдээ дэмжих вэ? Төр нь иргэдээ дарамталж авилга хээл хахуулаар боож л чадна. Ждүчид бүр ийм ажилдаа гаргуун байгааг нь ээ?
хүн 2021-01-05 192.82.72.194
ХҮРЭЛСҮХ ДЭЭД ТҮВШИНДЭЭ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ХАРИН ДУНД ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЬ МАН-Н АЖЛЫН ҮР ДҮНГ БААСТАЙ ХУТГАЖ БАЙДАГ НЬ БАРАГ МӨНХИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН. ШУДРАГА ЁСЫГ ДЭЭДЛЭЭГҮЙ ҮЕД ТЭДНИЙ ҮЙЛДЛИЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ. СОХОРЫН ГАЗАР СОХОР ЯВАХААС ЯХАВ ДЭЭ.
Зочин 2021-01-05 192.82.78.30
Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд өөрөө томилдог болчихсон, тэгэхээр өөрөө өөрийгөө шалгана гэсэн үг ,в
Иргэн 2021-01-05 192.82.74.140
УОК, Засгийн газар ард түмнээ, эдийн засгаа бодсон арга хэмжээ аваачээ. Манайх шиг ингэж арчаагүй байгаа улс байгаа юм уу? Дампуурч гүйцлээ ш дээ.
Зочин 2021-01-05 103.229.121.168
Хятадын талын улсдаа халдвар оруулахгүй гэсэн бодлогоос болж цөөн машин оруулж бгаа байхаа
мгл 2021-01-05 66.181.178.94
авилгачид уурэлсэн газар угаасаа ингэж боогнорол хундрэл уусгэж байгаад л авилгааа хадаадаг нь хууль!Шалгах гэж байна гээд л зарлаж зарлаж очдог нь тор засгиин бодлого уу?????олон иргэдииг хохироон ачаа барааг нь гацааж,контенероор нь боогнуулж гацааж байгааг юу гэж ойлгох вэээээ?дээрэмчид,авилгачид улаандаа гарчээ!!!!
зочин 2021-01-05 66.181.161.123
Боловсрол, мэдлэг муутай хүмүүс улс удирдхаар
хохирол л нь урт удаанаар үргэлжилншд…
зочин 2021-01-05 66.181.161.83
Энэ гаальд сахилга хариуцлага алдагдсан. Асралт гэж Батболд гишүүний цүнх баригч залуу ГЕГ-ын даргаар томилогдоод 5 жил болоход ямарч шинэчлэлт өөрчлөлт хийсэнгүй. Байнга л авилга хээл хахуулийн асуудал тасардаггүй. МАН-ын ялангуяа ерөнхий сайд Хүрэосүх, сангийн сайд Хүрэлбаатар, тэдний тойрон хүрээлэгч нарын гэх нөхөд, нэр усыг барьсан этгээдүүд улсын ажлыг цалгардуулж, гаалийн нэр хүнд шалбааг болтлоо унаж байна. Удирдлагаас нь эхлээд өөрчлөлт, хариуцлагыг тооцох хэрэгтэй.
Zochin 2021-01-05 66.181.169.122
Humuusee neg zuiliig oilgo. Ene hil deerh hyazgaarlagdmal baidal dan manaihnaas bbas bish, Hyatad taliin bolgoomjloloos uudeltei. Bas ene jijiglen cargo-nuud buruu tashaa medeelel ugch, asuudliig uursduusuu zailuulj, uilchluulegchdee UOK ruu chigluulj tavidag n nuuts bish. Unendee cargo-nuud ch bas unendee chingelegee huutsulduud yvdaggui. Ted nar n bas l Chingeleg teevriin kompanii uilchluulegchid.
Зочин 2021-01-05 183.177.100.234
тээврийн зардал нэг дахин нэмэгдсэн нь үнэн шүү. зуднаар нохой таргалдаг
Зочин 2021-01-05 150.129.141.113
Хэзээнээсээ л Замын-Үүдийн гаальчид ГААЛЬТАЙ МАШИН гэдэг авилгын сүлжээтэй биз дээ. Дандаа л авилгаар ажлаа хийдэг газар бол гааль шүү дээ.
zochin 2021-01-05 71.229.165.236
hurel sukh sodbaatar nariin bj bgaa bdal uneheer tolgoi ni hurehgui bna denduu archaagui bna iim yumnuudiig songoson bidnii ch bas bj bgaa tsarai
Зочин 2021-01-05 202.126.90.16
Мөн дөө, яг монгол амьдрал…
Монгол Улсын иргэн 2021-01-05 202.179.8.118
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХАРИУЦЛАГА
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 2021-01-05 202.55.191.130
ГААЛИЙН ДАРГА ГЭЖ ХҮН БАЙНА УУ… ОЮУ-ТОЛГОЙ ДАХЬ ГААЛЬ ДЭЭР АЖИЛЛАХ НЬ ГААЛИЙН АЖИЛТНЫ ХУВЬД САХЛГЫН ШИЙЙТГЭЛ МЭТ МЭДРЭМЖ. ЯАГААД ГЭВЭЛ ЭНД АЖИЛЛАХ НЬ ХАХУУЛЬ ОЛДДОГГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ. ТЭГЭЭД Ч АЛТ ТУШААЛТ ХЭР ИХ ӨССӨН. ОДОО ХИЛ ДЭЭР ХАХУУЛЬ ӨГӨХГҮЙ БОЛ АЧАА БАРААГАА АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЗЭРЭГ НЬ МОНГОЛЫН ГААЛЬ ХАХУУЛЬ ДЭЭР ТОГТДОГИЙГ БАТАЛСАН ХЭРЭГ. ЕРӨНХИЙ САЙД, ГААЛИЙН ДАРГА НАРАА. ЮУ БОДОЖ БАЙНАА.
Зочин 2021-01-05 66.181.161.14
МАН ч манаргаж байна аа. Хаөрхий наймаачид …
Халх 2021-01-05 202.131.236.170
Содбаатар ч үнэндээ жулдаж байгаа юм. МАН-ын засгийн газрын чадамж, Хүрэлсүхийг сонгосоны лай ланчиг их л урт наслах байх даа.
Уншигч 2021-01-05 185.220.101.147
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Нээрээ л ямар толгой байна, түүнээсээ их юм болно байх. Загас толгойноосоо өтдөг гэж….
Зочин 2021-01-05 192.82.69.239
Сүүлнээс нь цэвэрлэдэг
Зочин 2021-01-05 176.31.239.197
Содбаатар ба түүний нөхдийн байгаа байдал. Эд нөхдийн л хариуцлагын асуудал. Шадар сайд хэдэн тэрбумаар нь аваад байхад нэг муу Замын үдийн хурган дарга нар барьцана ш дээ. Огцруул!!
Содбаатар 2021-01-05 176.31.239.197
Шалдан Саадын албан тушаалын хувь нь наанаас чинь ирж байгаа юм. Ах дүүс, амраг садан, туслах долоогчдоо томилсон. ЖДҮ Тэндэр ХУССАН. Гаалийнхан, хилийнхэн яагаад тансаг амьдарч байна. Учир нь наадах чинь. Содбаатарын томилгоо, УОК-ын ажлын үр дүн гарч байна даа.