Хутаг-Өндөрийн постод ажиллаж байсан хоёр хүнийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.01.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Хутаг-Өндөрийн постод ажиллаж байсан хоёр хүнийг тусгаарлажээ

Хутаг-Өндөрийн постод ажиллаж байсан хоёр хүнийг тусгаарлажээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас мэдээлснээр, тус сумын Гуртын гүүрний постод ажиллаж байсан хоёр төрийн албан хаагчийг тусгаарлажээ. Өнөөдрийн байдлаар тэдний биеийн байдал ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байгаа аж.

Энэ сарын 2-ны 15:00 цагийн орчимд тус сумын нутгаар Улаанбаатар хотоос Мөрөн чиглэлд зорчиж явсан, Covid-19-тэй нь батлагдсан хүний ойрын хавьтал байж болох хүн дайран өнгөрсөн тул Хутаг-Өндөр сумын Онцгой комисс тусгаарлах арга хэмжээг шуурхай авсан байна.

Хоёр албан хаагч өмнө нь PCR шинжилгээнд хамрагдсан бөгөөд “Мөнххада” компанийн Covid-19-тэй хүнтэй харилцсан байж болзошгүй байгаа ажээ.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж