Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж | News.MN

Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж

Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж

Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж

Ган болон төмөрлөгийн гол түүхий эд болох төмрийн хүдрээ манай улс 100 хувь БНХАУ-д экспортолдог. Өнгөрсөн 2020 оны эхний 11 сард Монголоос нийт 585.7 сая ам.долларын төмрийн хүдэр экспортолсон нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймд мэдээлснээр, БНХАУ өнгөрсөн онд барилгын салбараа эрчимтэй дэмжсэний үр дүнд төмрийн хүдрийн болон коксжих нүүрсний эрэлт өндөр байж, энэ нь төмрийн хүдрийн үнэ нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.

Энэ оны хувьд манай улсад Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж байна гэж шинжээчид дүгнэж байна. Bloomberg-ийн мэдээлснээр, урд хөршийн Аж үйлдвэрийн яам гангийн салбараа хөгжүүлэх баримт бичгийн төсөл боловруулж, түүндээ ОХУ, Монгол Улс, Казахстан улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж тусгажээ. Мөн тус төсөлд төмрийн хүдрийн нэгдсэн худалдааг дэмжиж, ил тод үнэлгээний систем боловсруулахаар зорьж буйгаа тэмдэглэсэн байна.

БНХАУ 2025 он гэхэд гангийн салбарын томоохон группүүд байгуулж, ган боловсруулах хамгийн том таван үйлдвэр зах зээлийнх нь 40 хувийг бүрдүүлэх зорилт тавьж буйг тус төсөлд тусгажээ.

Байгаль орчны хамгаалалттай холботойгоор Европ, АНУ-д гангийн үйлдвэрлэл буурч байгаа нь 2015 оноос дэлхийн төмрийн  хүдрийн гарцыг бууруулсан. Цар тахал гарснаар дэлхийн гангийн эрэлт улам багасч, цаашид ердийн үеийн түвшинд хүртэл сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа билээ.

Гэвч Хятад улсын гангийн эрэлт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Covid-19-ийн нөлөөгөөр ч гангийн эрэлт нь хязгаарлагдахгүй өссөн хэвээр байна. Хятад улсын тасралтгүй өсч буй эрэлтийг Бразил улс хангах боломжгүй болсны улмаас төмрийн хүдрийн үнэ эдийн засгийн хүнд үед ч унасангүй.

Covid-19-ийн голомт Өмнөд Америкт хурдацтай тархсан нь улс орнуудыг эдийн засгийн үйл ажиллагаа болон түүхий эдийн тээвэрлэлтээ зогсоосны улмаас Хятадын боомтууд дээр төмрийн хүдрийн нөөц эрс багасч, үнэ нь өссөн. Энэ нь манай улсын төрийн хүдрийн хилийн үнийг өнгөрсөн оны эхнээс 11 ам.доллараар өсгөхөд нөлөөлжээ.

Хятад улс сард тогтмол 7.7-8.5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон хэвээр байна. Өмнөд хөршийн гангийн үйлдвэрлэл өсөх хэрээр Монгол Улсын экспортыг богино хугацаанд дэмжих сайн талтай.

Блүүмберг 2021 оны эхний улиралд дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өсөлттэй байх ч хоёр, гуравдугаар улиралд буурна гэсэн таамаг дэвшүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-04 51.68.180.173

ДЭЛГЭРСАЙХАН 580САЯ ГАРГАСАН ЮМ БОЛ 120 ҮРЖҮҮЛБЭЛ 70200000000 ДОЛЛАР ОЛЖЭЭ ЧИ ЯДАЖ АРД ИРГЭДДЭЭ 70 80 ХУВИЙГ НЬ ӨГӨӨ АРАЙ ШУДРАГА БУС

Avatar

mgl 2021-01-04 192.82.75.232

Bid nart ireeduid tumur heregtei shuu. Bodoltoi gargaarai.

Avatar

Зочин 2021-01-04 59.153.87.40

Хятад төмрийн хүдэр импортолдог болохоос экспортолдоггүйг энэ бичээч ойлгодоггүй юм байхдаа

Avatar

Монгол 2021-01-04 202.9.40.138

Хятад руу нүүрсээ төмрөө алтаа зэсээ гээд байгаа бүхнээ гаргаад Монголд сул шороо л үлдэх юм шивдээ. Тэгээд Монголчууд жинхэнээсээ гуйлгачин болно.

Avatar

Зочин 2021-01-04 103.212.118.56

Энэ бизнесийг хуулиар зөвшөөрөөд л хийлгээ биз дээ.Хуулийн дагуу л явж буй ажил юм байгаа биз дээ.Ганцаараа идлээ ч гэх шиг,улсад хурааж ав ч гэх шиг юу яриад байна аа.Ямар хууль тогтоолын заалтыг зөрчсөн гэж энэ хүмүүс,эдгээр хүмүүсийн бизнес рүү дайраад байгаа билээ.Энэ коммент гээч зүйл бүүр учир утгаа алджээ.

Avatar

Зочин 2021-01-04 202.9.40.138

Битгий тэнэгтээд байгаач ээ. Баялгаа хятад руу гаргаад юу хожсон юм бэ. Төрд ажилладаг хүмүүс нь арчаагүй сулбагар байгаа ийм цаг үед бүр ч хэрэггүй.

Avatar

Зочин 2021-01-04 202.179.27.233

Дэлгэрсайхан хүдрийн уурхайгаа улсад өгвөл таарна Олон жил зөөлөө ханаж цадаад хагарах болсон биз.Олонтойгоо хувааж ид Чи ямар бүтээн байгуулсан биш ……

Avatar

Test 2021-01-04 122.201.24.43

Аливаа үйлдвэрлэгч Улсын 1 номерын хэрэгцээ Ган учир нь хүдрээ хайлуулаад төмөр гаргаж авна, төмрөөр үйлдвэрлэлийн бүх эд ангийг хийнэ. Мөн үйлдвэр барихад дан ган төмөрөөр хийнэ, машинаас авахуулаад бүх зүйлд төмөр орно.
Ирээдүйд төмөрийн хэрэглээ маш их өснө, Хятадууд төмрөөр бүх төрлийн зүйл хийж байна, ядаж л хадаас хийгээд Монголд кг-г нь 2000төгрөгөөр зарна

Avatar

ОНОМ 2021-01-04 43.242.243.86

АН-ынхан арай л өлөн идэж уудгийн нэг жишээ. Энэ жишээн дээр МАН үргэлжлүүлдэг. Одоо эд юу хийх гэж байгаа болдоо. Төмөртэйн жишээ бол бас нэг том авилгын монумент юм.

Avatar

Иргэн 2021-01-04 103.26.193.150

Дэлгэрсайхан л ашиг.олно Бумад нь үгүй

Avatar

Зочин 2021-01-04 192.82.68.154

Хүдэрээ боловсруулж ган хий.хятад гадаадаас хүдэр аваад шууд гадаад руу гаргадаг орон..нүүрс ч адил гадаадад их гаргадаг улс..манайх ганц хятадад…

Avatar

ОНОМ 2021-01-04 43.242.243.86

Төмөртэйн ордын дайн эхлэх нь дээ. хариу галыг их даруухан өгч байх чинь.

Avatar

Зочин 2021-01-04 202.21.107.109

Ган боловсоруулах үйлдвэртэй болмоор юм.

Avatar

Зочин 2021-01-04 202.126.88.225

Төмөрийн хүдэр боловсоруулах үйлдвэрээ бүрэн хүчин чадалаар нь ажиллуулаад ган үйлдвэрлэвэл илүү ашигтай байх бөйлгүйдээ

Avatar

Зочин 2021-01-04 51.89.4.181

ХЭДХЭН НӨХӨД УЛСЫН ХАМАГ БАЯЛАГ ш****г ТОГТОЛЦООГ ХАЛАХААР БОЛЖ БАЙГАА САЙН НЭГДЭЭРЭЭ

Avatar

Зочин 2021-01-04 51.89.4.181

ТЭР ДЭЛГЭРСАЙХАН ГАНЦААРАА БАЯЖААД БАЙЖ БОЛОХГҮЙЭ АРДЫН ӨМЧИЙГ ГАНЦААРАА ШААДАГАА БОЛЬ

Avatar

Зочин 2021-01-04 192.82.71.209

Үгүй тэгээд чамайг Монголоор нэг байгаа төмрийн хүдрээ хайж олоод өөрөө хөрөнгө гаргаж олборлож аваад, хаана ч юм ачиж аваачиж зарахыг чинь хэн байг гээв.

Avatar

Зочин 2021-01-04 202.179.26.112

хайж зовоод яах юм вэ хар өнгөтэй уул ух. тэнд төмрийн хүдэр байгаа

Avatar

Зочин 2021-01-04 66.181.190.214

Маньд хамаагүй юм биш үү өчнөөн төчнөөнөөр нь гаргаад байдаг ард иргэдийнхэн амьдрал улам дордоод байх юм. Хувиа бодож довоо шарлуулсан нөхдөөс яаж салах вэ

Avatar

Зочин 2021-01-04 66.181.161.28

haij olood genuu neren hurtel tomortoo shuu ard tumnii omchiig bucaaj og hedhen hun nuurs tomriig zoosoorol baigaa shuu avah boloogui yumuu

Avatar

Иргэн 2021-01-04 103.26.193.150

Дэлгэрсайхан хайж олоод гаргаж байгаа хүн үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж