Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж

Хуучирсан мэдээ: 2021.01.04-нд нийтлэгдсэн

Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж

Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж

Ган болон төмөрлөгийн гол түүхий эд болох төмрийн хүдрээ манай улс 100 хувь БНХАУ-д экспортолдог. Өнгөрсөн 2020 оны эхний 11 сард Монголоос нийт 585.7 сая ам.долларын төмрийн хүдэр экспортолсон нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймд мэдээлснээр, БНХАУ өнгөрсөн онд барилгын салбараа эрчимтэй дэмжсэний үр дүнд төмрийн хүдрийн болон коксжих нүүрсний эрэлт өндөр байж, энэ нь төмрийн хүдрийн үнэ нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.

Энэ оны хувьд манай улсад Хятадын төмрийн хүдрийн салбараас ашиг олох боломж байна гэж шинжээчид дүгнэж байна. Bloomberg-ийн мэдээлснээр, урд хөршийн Аж үйлдвэрийн яам гангийн салбараа хөгжүүлэх баримт бичгийн төсөл боловруулж, түүндээ ОХУ, Монгол Улс, Казахстан улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж тусгажээ. Мөн тус төсөлд төмрийн хүдрийн нэгдсэн худалдааг дэмжиж, ил тод үнэлгээний систем боловсруулахаар зорьж буйгаа тэмдэглэсэн байна.

БНХАУ 2025 он гэхэд гангийн салбарын томоохон группүүд байгуулж, ган боловсруулах хамгийн том таван үйлдвэр зах зээлийнх нь 40 хувийг бүрдүүлэх зорилт тавьж буйг тус төсөлд тусгажээ.

Байгаль орчны хамгаалалттай холботойгоор Европ, АНУ-д гангийн үйлдвэрлэл буурч байгаа нь 2015 оноос дэлхийн төмрийн  хүдрийн гарцыг бууруулсан. Цар тахал гарснаар дэлхийн гангийн эрэлт улам багасч, цаашид ердийн үеийн түвшинд хүртэл сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа билээ.

Гэвч Хятад улсын гангийн эрэлт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Covid-19-ийн нөлөөгөөр ч гангийн эрэлт нь хязгаарлагдахгүй өссөн хэвээр байна. Хятад улсын тасралтгүй өсч буй эрэлтийг Бразил улс хангах боломжгүй болсны улмаас төмрийн хүдрийн үнэ эдийн засгийн хүнд үед ч унасангүй.

Covid-19-ийн голомт Өмнөд Америкт хурдацтай тархсан нь улс орнуудыг эдийн засгийн үйл ажиллагаа болон түүхий эдийн тээвэрлэлтээ зогсоосны улмаас Хятадын боомтууд дээр төмрийн хүдрийн нөөц эрс багасч, үнэ нь өссөн. Энэ нь манай улсын төрийн хүдрийн хилийн үнийг өнгөрсөн оны эхнээс 11 ам.доллараар өсгөхөд нөлөөлжээ.

Хятад улс сард тогтмол 7.7-8.5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон хэвээр байна. Өмнөд хөршийн гангийн үйлдвэрлэл өсөх хэрээр Монгол Улсын экспортыг богино хугацаанд дэмжих сайн талтай.

Блүүмберг 2021 оны эхний улиралд дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өсөлттэй байх ч хоёр, гуравдугаар улиралд буурна гэсэн таамаг дэвшүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж