Дарханчууд ногоон бүс болохоор хяналтын шинжилгээгээ авч дууслаа

Хуучирсан мэдээ: 2021.01.04-нд нийтлэгдсэн

Дарханчууд ногоон бүс болохоор хяналтын шинжилгээгээ авч дууслаа

Дарханчууд ногоон бүс болохоор хяналтын шинжилгээгээ авч дууслаа

Дарханчууд нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 12 мянган иргэдээ PCR-ийн шинжилгээнд хамруулж дууслаа.

Дархан-Уул аймагт Covid-19 халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 хоног болж байна. Монгол Улсдаа анх удаа нэг өрхөөс нэг иргэнийг Covid-19 шинжилгээнд хамруулж голомтыг хумьж чадсан юм. Тиймээс цаашид ногоон бүс болохоо батлахаар Дархан-Уул аймгийн нийт өрхийн 50 хувь нь PCR-ийн шинжилгээнд дахин хамрагджээ.

Шинжилгээний хариунаас шалтгаалан дараагийн шийдвэрийг Дархан-Уул аймгийн Онцгой комисс гаргахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар  Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ " Энэхүү шинжилгээг авахдаа төрийн 200 гаруй ажилтан албан хаагч хоёр өдрийн турш 10 цэгт хуваагдан ажилласан юм. Хамгийн гол нь хүйтний эрч чангарсан энэ үед иргэдээ гадаа зогсоолгүй тухайн шинжилгээ авах байрандаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шинжилгээгээ авч дууслаа" гэв.

Сорьцыг Улаанбаатар хот руу явуулсан бөгөөд шинжилгээний хариу энэ сарын 5 гэхэд бүрэн гарч дуусах юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж