Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн шинэ оны ажлын эхний өдөр дүүргийг цэвэр цэмцгэр байлгах, амьдрах орчныг сайжруулах үйлсэд өдөр шөнөгүй, цаг наргүй хүчин зүтгэж байдаг “Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын ажилчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд 2021 онд хийж хэрэгжүүлэх болон хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулсан ба тус байгууллагын ажилчдын зүгээс төр захиргааны байгууллагаас анхаарч ажиллаж, автомашины парк шинэчлэлийг хийсэнд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж байв.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Багануур дүүргийг цэвэр цэмцгэр хот байлгахын төлөө зогсолтгүй зүтгэж байгаа та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. “Багануур тохижилт” ОНӨААТҮГ нь энэ оноос хоёр хуваагдаж нэг хэсэг нь тохижилтоо хариуцаж нөгөө хэсэг нь “Багануур гэрэлтүүлэг, чимэглэл” ААТҮГ нэршилтэйгээр гэрэлтүүлгээ хариуцаж үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Гэсэн хэдий ч ажилчдын хувьд цалин хөлс болоод бусад зүйлд өөрчлөлт байхгүй. Оны эхнээс ажилчин бүрийн цалин 50000 төгрөгөөр нэмэгдэж байгаа” хэмээн нийт ажилчдад амжилт хүслээ.
Холбоотой мэдээ