Хээр орхисон машиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.04-нд нийтлэгдсэн

Хээр орхисон машиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Хээр орхисон машиныг тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хоёрдугаар баг Хурахын бургас гэх газарт  Prius 20 загварын автомашин эвдэрч, жолооч нь сэлбэг олж ирэхээр ойролцоох сум руу  явсан хойгуур хулгайч нар бүлэглэн тоносон хэрэг гарчээ. Хэрэг явдал нэгдүгээр сарын 2-нд үйлдэгдсэн байна.  Хэнтий аймгийн цагдаагийн байгууллага шуурхай ажилласнаар уг хэргийг иргэн Б, Э, М, Б нар бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоож, автомашины эд анги тоносон этгээдүүдэд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тиймээс иргэдийг тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй орхихгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж