Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хоёрдугаар баг Хурахын бургас гэх газарт Prius 20 загварын автомашин эвдэрч, жолооч нь сэлбэг олж ирэхээр ойролцоох сум руу явсан хойгуур хулгайч нар бүлэглэн тоносон хэрэг гарчээ. Хэрэг явдал нэгдүгээр сарын 2-нд үйлдэгдсэн байна. Хэнтий аймгийн цагдаагийн байгууллага шуурхай ажилласнаар уг хэргийг иргэн Б, Э, М, Б нар бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоож, автомашины эд анги тоносон этгээдүүдэд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тиймээс иргэдийг тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй орхихгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ