Өмнөд Африкт дэгдсэн Covid-19-ийн шинэ мутаци вакцинд тэсвэртэй байж магадгүй | News.MN

Өмнөд Африкт дэгдсэн Covid-19-ийн шинэ мутаци вакцинд тэсвэртэй байж магадгүй

Өмнөд Африкт дэгдсэн Covid-19-ийн шинэ мутаци вакцинд тэсвэртэй байж магадгүй

Өмнөд Африкт дэгдсэн Covid-19-ийн шинэ мутаци вакцинд тэсвэртэй байж магадгүй

Өмнөд Африкт дэгдсэн Covid-19 вирусийн шинэ хувилбар вакцинд тэсвэртэй байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хэрвээ вирусийн шинэ хувилбар вакцинд тэсвэртэй нь нотлогдвол түүнд зориулсан шинэ вакцин гаргаж авахад зургаан долоо хоногийн хугацаа шаардлагатай гэнэ.

Оксфорд их сургуулийн эмнэлзүйн профессор Сэр Жон Белл “Их Британид гарсан Covid-19 өвчний вирусийн шинэ хувилбарын эсрэг одоо хүмүүст хийж буй вакцинууд үр дүнтэй хэмээн бид үзэж байгаа. Гэвч Өмнөд Африкт гарсан хувилбарын талаар хэлэхэд хэцүү байна” хэмээн ярьжээ.

Өмнөд Африкт гарсан вирусийн шинэ хувилбарыг 501.V2 хэмээн нэрлэж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Кирил Рамафоса энэ талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэн улсдаа хөл хорио тогтоосон юм. Тэрбээр 501.V2 хувилбарыг анхныхаасаа хэд дахин аюултай байж болзошгүй хэмээн анхааруулжээ.

Нэгдсэн Вант улсын эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок арванхоёрдугаар сарын 23-нд Африкийн 501.V2 хувилбарын хоёр ч тохиолдол Британид бүртгэгдсэн хэмээн зарласан билээ. Одоогоор тус хоёр тохиолдлыг болон хавьтагчдыг нь тусгаарласан бөгөөд засгийн газрын зүгээс Африкаас ирэх хөдөлгөөнийг зогсоосон аж.

Сэр Жон шинэ хувилбарын талаар “Африкт үүссэн хувилбар Их Британийхаас аюултай байж болзошгүй. 501.V2 хувилбарын хувьд вирусийн протейн анхныхаасаа маш их өөрчлөгдсөн байна. Ялангуяа шинэ хувилбарын эсрэг биет наалддаг хэсэг их өөрчлөгджээ. Ингэснээр шинэ хувилбар өмнөхөөсөө илүү халдвартай болохын сацуу хүний дархлааны эсүүдэд анзаарагдалгүй нуугдах чадвартай болсон байж болзошгүй. Гэвч одоохондоо нарийн мэдээлэл дутмаг байна” хэмээн тайлбарлажээ.

Мөн тэрбээр хэрвээ шинэ хувилбар вакцинд тэсвэртэй нь нотлогдвол одоо буй вакциныг улам хөгжүүлж, шинэ хувилбарын эсрэг үр дүнтэй вакцин гараган авахад нэг сараас зургаан долоо хоногийн хугацаа шаардлагатай гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-04 188.150.66.121

Afrik-t zoriud iluu huchteig hiij acaachij taraaj dee, hurts nartai bolhoor taaruulj dee

Avatar

Зочин 2021-01-04 192.82.64.251

Вакцин чинь эсрэг биет дархлаа үүсгэх зорилготой бишүү. Эмчлэх зориулалттай биш

Avatar

Зочин 2021-01-04 122.201.21.233

89

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж