Энэтхэг дэх түвдүүд улс төрийн удирдагчаа сонгохоор саналаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.04-нд нийтлэгдсэн

Энэтхэг дэх түвдүүд улс төрийн удирдагчаа сонгохоор саналаа өгчээ

Энэтхэг дэх түвдүүд улс төрийн удирдагчаа сонгохоор саналаа өгчээ

Энэтхэгт орогнож буй хэдэн зуун түвдүүд өчигдөр/2021.1.3/ хүйтэн бороог ажралгүй Энэтхэгийн умард хэсгийн Дарамсала хотод цугларан саналаа өгчээ. Тус хотод Түвдийн орогнолын засгийн газар байрладаг бөгөөд одоогийн улс төрийн удирдагчийн таван жилийн хугацаа удахгүй дуусах гэж байгаа юм.

Цугларсан хүмүүс бүгд амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа баримтлан, санал өгөхдөө гар ариутгагч хэрэглэж байсан бөгөөд зарим туслах ажилтнууд нь өндөр настнуудад тусалж байжээ.

Энэхүү эхний шатны санал хураалтын үр дүнд удирдагчид нэр дэвшигч хоёр хүн тунаж үлдэх бөгөөд хоёр болон гуравдугаар шатны санал хураалт нь ирэх дөрөвдүгээр сард үргэлжлэх гэнэ.

“Энэ санал хураах үйл ажиллагаагаар бид Түвд орон хэдий эзлэгдсэн ч цөллөгт буй түвдүүд эрх чөлөөтэй, боломжийг ашиглан ардчиллыг дэмжих болно гэдгээ Бээжинд харуулж байна. Та бүхэн юу ч хийлээ гэсэн түвдүүдийн бахархал, түвдүүдийн мэдрэмж эрх чөлөө, ардчилал руу тэмүүлсээр байх болно” хэмээн хоёр дахь удаагаа удирдагчаар сонгогдсон, удахгүй хугацаа нь дуусах гэж байгаа Лобсанг Сангай ярьжээ.

Түвдийн орогнолын засгийн газар 1959 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Түвдийн төв захиргаа хэмээн нэрлэгдэж байгаа гэнэ. Тэд өөрсдийн гэсэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалтайгаас гадна 2011 оноос хойш сикёонг буюу улс төрийн удирдагчаа олон нийтийн саналаар сонгодог болжээ.

Харин Бээжин тус засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Далай ламын төлөөлөгч нартай 2010 оноос хойш огт холбоо бариагүй байна

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
16
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж