Жэк Ма Хятадын санхүүгийн системийг шүүмжилснээсээ хойш сураггүй болжээ | News.MN

Жэк Ма Хятадын санхүүгийн системийг шүүмжилснээсээ хойш сураггүй болжээ

Жэк Ма Хятадын санхүүгийн системийг шүүмжилснээсээ хойш сураггүй болжээ

Жэк Ма Хятадын санхүүгийн системийг шүүмжилснээсээ хойш сураггүй болжээ

Хятадын тэрбумтан Жэк Ма Бээжингийн санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ хойш хэдэн долоо хоногийн турш олон нийтэд харагдсангүй.

Тэрбээр телевизийн “Apprentice” шоутай төстэй “Africa’s Business heroes” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч ирээгүй гэнэ. Тус шоунд Африкийн бизнесмэнүүд 1.5 сая ам.доллартай тэнцэх хувьцааны төлөө өрсөлддөг аж.

Шоуны эцсийн шалгаруулалт 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр болсон ч Жэк Магийн нэр шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, нэвтрүүлгийн албан ёсны вэб сайт дээрээс зураг нь алга болж, сурталчилгаан дээр ч үзэгдэхээ байжээ. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэвтрүүлгийн эцсийн шатыг телевизээр гаргахыг хориглосон гэнэ.

Энэ талаар Алибаба компанийн хэвлэлийн төлөөлөгч “Жэк Ма шахуу төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах шаардлагатай болсон тул шүүгчдийн бүрэлдэхүүний нэг хэсэг байхаа больсон” хэмээн товчхон тайлбарлажээ.

Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард улсынхаа удирдагч нар болон улсын банкуудыг хүчтэй шүүмжилснийхээ дараа эрх баригчдаас таагүй үгс сонсч дарамтанд орсоор байсан юм. Тэрбээр Шанхайд илтгэл тавихдаа улсын санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай хэмээн ярьжээ. Гэтэл долоо хоногийн дараа Ант группийн 37 тэрбум ам.доллартай тэнцэх хувьцааны наймаа зэрэг нь цуцлагдах зэргээр хэрэг бишдэж эхэлсэн юм. Мөн тэр үеэс хойш Жэк Ма олны нүдэнд огт харагдалгүй алга болжээ.

Түүнээс хойш өнгөрсөн оны сарын сүүлээр эрх баригчид Алибаба компанийг шалгах болсноо зарлаж, мөн Ант группийг өөрсдийн хяналтанд байлгахын тулд бүтцийн өөрчлөлт хийхийг шаарджээ.

Бээжин ийнхүү нэгэн зэрэг санхүүгийн зохицуулалтаа чангалж, хажуугаар нь хувийн бизнесүүдээс их ашиг олохоор төлөвлөж байгаа нь хачирхалтай.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2021-01-04 202.126.90.38

Хувийнх нь массажистаас нь асуу

Avatar

Зочин 2021-01-04 211.36.140.31

Daldaihaar tegdimda ooriig ni john toigood ireheer hun er ni ingehimdo..en pzdagiin nuruug ileed massage hiigeed zogsoj bsn dagvaag bodohoor booljis hureed bdgin pzda ih avarga geh ter erhem ner hund mongotei hujaagiin omno bol yuu ch bish l yum bnle

Avatar

бөбөөчин 2021-01-04 49.0.212.165

Ха ха ха ха, баяр хүргэмээр байна

Avatar

Зочин 2021-01-04 64.119.20.120

Шанхайд согтуу л шааж явна лээ саяхан

Avatar

Зочин 2021-01-04 202.126.88.225

Чи очиж мэндэлээд л ганц юм хуваагаад л

Avatar

зочин 2021-01-04 202.179.25.85

Хятад, ямар ч луйвар авилгалгүй өөрийн хүчээр шударга гарч ирсэн тэрбумтнаа шахан гадуурхаж эхэллээ

Avatar

Зочин 2021-01-04 202.126.88.225

Зүгээр үүгээр задарахын цондон

Avatar

Зочин 2021-01-04 103.212.118.56

Нөгөө өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг нь болж байгаа юм байлгүй дээ.Тэр их баян хүн хууль дүрмийн нь дагуу ажлаа хийгээд л явахгүй юунд бусадтай тэрсэлддэг байна аа

Avatar

БИ 2021-01-04 66.181.191.55

МАНЬД ЯМАР ХАМАА БНАА

Avatar

Зочин 2021-01-04 66.181.161.106

ХООРОНДОО АЛАЛЦАЖ Л БАЙГ.

Avatar

Зочин 2021-01-04 202.9.46.3

ХЯТАДУУД МОНГОЛЧУУДЫГ ЭЗЛЭХ БИШ, (УГААСАА ТИЙМ БОЛОХ Ч ҮГҮЙ) МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХЯТАДЫН АРААС ОРЖ БАЙНА. ХЭН НЭГНИЙ ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ БООМИЛЖ, ТЭГСЭН ХҮНИЙГ ШУУД ХОРЬЖ СААТУУЛСАН ЖИШЭЭ ОЛОН. ТИЙМ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ БАЙГАА

Avatar

nemo 2021-01-04 99.57.27.106

bolg bna kommunist gedeg chini ene teneguudee

Avatar

Зочин 2021-01-04 100.15.102.120

Манай нэг усан толгойт долигоноод л бөгсиййг нь долоогоод л байсан даа.Нэг гүзээтэй н**ш ккк

Avatar

Зочин 2021-01-04 192.82.77.195

dagvadorj mangar biz

Avatar

Badarch taxar 2021-01-04 202.126.89.217

Jek mag yaaj chihdehee si darga mednee

Avatar

Зочин 2021-01-04 64.119.23.159

Xi

Avatar

энэ этгээд хэцүүдэнэ дээ 2021-01-04 202.9.46.80

БНХАУ-ын санхүүгийн системд бус өөрийнх нь үүсгэсэн санхүүгийн пирамидад л учир нь байгаа юм. өөрөө буруу систем үүсгэж, түүндээ өчнөөн олон шуналтай хүмүүсийг чирсэн этгээдээ. энэ алибаба удахгүй нурна. өөдгүй бизнес, өөдгүй хүн байгаа юм.

Avatar

Зочин 2021-01-04 107.77.173.22

БНХАУ өөрөө нэг том цаасан луу…..ЖЕК МА бол энэ хорвоо дээр үй олноороо байж байдаг жирийн л нэг ажил хэрэгч бизнесмен хүн…системээ шүүмжлээд буруудаж байгаа нь энэ

Avatar

eh oronch 2021-01-04 192.82.68.75

chi odoo hen be savaagui nohoi sarand hutsana geech l bolj bh shiv ehleed uuriinhuu sanhuugiin uchriig olchih daraa busdiig shuumjleh geed oroldood uz dee erguu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж