Хятадын тэрбумтан Жэк Ма Бээжингийн санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ хойш хэдэн долоо хоногийн турш олон нийтэд харагдсангүй.
Тэрбээр телевизийн “Apprentice” шоутай төстэй “Africa’s Business heroes” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч ирээгүй гэнэ. Тус шоунд Африкийн бизнесмэнүүд 1.5 сая ам.доллартай тэнцэх хувьцааны төлөө өрсөлддөг аж.
Шоуны эцсийн шалгаруулалт 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр болсон ч Жэк Магийн нэр шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, нэвтрүүлгийн албан ёсны вэб сайт дээрээс зураг нь алга болж, сурталчилгаан дээр ч үзэгдэхээ байжээ. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэвтрүүлгийн эцсийн шатыг телевизээр гаргахыг хориглосон гэнэ.
Энэ талаар Алибаба компанийн хэвлэлийн төлөөлөгч “Жэк Ма шахуу төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах шаардлагатай болсон тул шүүгчдийн бүрэлдэхүүний нэг хэсэг байхаа больсон” хэмээн товчхон тайлбарлажээ.
Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард улсынхаа удирдагч нар болон улсын банкуудыг хүчтэй шүүмжилснийхээ дараа эрх баригчдаас таагүй үгс сонсч дарамтанд орсоор байсан юм. Тэрбээр Шанхайд илтгэл тавихдаа улсын санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай хэмээн ярьжээ. Гэтэл долоо хоногийн дараа Ант группийн 37 тэрбум ам.доллартай тэнцэх хувьцааны наймаа зэрэг нь цуцлагдах зэргээр хэрэг бишдэж эхэлсэн юм. Мөн тэр үеэс хойш Жэк Ма олны нүдэнд огт харагдалгүй алга болжээ.
Түүнээс хойш өнгөрсөн оны сарын сүүлээр эрх баригчид Алибаба компанийг шалгах болсноо зарлаж, мөн Ант группийг өөрсдийн хяналтанд байлгахын тулд бүтцийн өөрчлөлт хийхийг шаарджээ.
Бээжин ийнхүү нэгэн зэрэг санхүүгийн зохицуулалтаа чангалж, хажуугаар нь хувийн бизнесүүдээс их ашиг олохоор төлөвлөж байгаа нь хачирхалтай.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ