Санал нэмүүлэхийг шаардаж буй Трампын бичлэг ил болов | News.MN

Санал нэмүүлэхийг шаардаж буй Трампын бичлэг ил болов

Санал нэмүүлэхийг шаардаж буй Трампын бичлэг ил болов

Санал нэмүүлэхийг шаардаж буй Трампын бичлэг ил болов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн албан тушаалтныг утсаар дарамталж, саналын тоо нэмэхийг шаардаж буй ярианы бичлэгийг “Washington Post” сонин олон нийтэд дэлгэжээ. Өнөөг хүртэл сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргасаар байгаа тэрбээр гол өрсөлдөөнд мужуудын нэг Жоржиа мужийн төрийн нарийн бичгийн дарга, нэг намын Брэд Раффенспергерийг утсаар дарамталж, саналын тоог нэмэхийг шаардсан байна.

Тэд нэг цаг орчим утсаар ярихад Трамп Раффенспергерийг мужийн сонгуулийн үр дүнг өөрчлөхгүй бол түүнийг гэмт хэрэгтэн болгоно хэмээн сүрдүүлжээ. Трамп “Манай улсын иргэд сонгуулийн үр дүнд бухимдалтай байна. Ялангуяа Жоржиа мужийн иргэд. Учир нь би энэ мужид ялалт байгуулсан. Саналын хуудсыг дахиж тоолох хэрэгтэй байна. Надад яг 11780 санал  хэрэгтэй байна” хэмээн ярьжээ.

Одоогоор талуудын хэн нь ч энэ талаар тайлбар хийгээгүй байгаа ба Жоржиа мужийн саналын тоо нэмэгдсэн ч Трамп нэгэнт ялагдсан нь тодорхой болсон билээ. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр болно.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-04 202.55.188.39

trumpin zuv

Avatar

Зочин 2021-01-04 86.153.215.132

Амьдралын туршид мөнгөөр бүх зүйлийг шийдэж ялж байсан нөхөр, жинхэнэ амьдрал дээр хожигдочхоод яасан манай бөхчүүд шиг тахимаа өгдөггүй цус вэ?

Avatar

зочин 2021-01-04 202.131.226.166

мэдрэл муутай тэнэг өвгөн

Avatar

Зочин 2021-01-04 202.21.107.112

Трамп хариуцлага муутай юм даа. Харамсалтай

Avatar

айлын Трамп яахав дээ 2021-01-04 202.131.245.6

Манай Трамп яаж баллах бол…ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж