Италийн Сериэ-А лигийн 14-р тойргийн нөхөн тоглолтууд өнөөдөр(2021.01.04) болж, Ювентус баг талбайдаа Удинезе багийг хүлээн авч тоглолоо. Энэхүү тоглолтонд талбайн эздээс Кристиано Роналдо хоёр гоол, Федерико Кьеза, Пауло Дибала нар тус бүр нэг гоол оруулсан бол зочдоос Марвин Зегелар багийнхаа нэр төрийн ганц гоолыг оруулжээ.
Өдгөө 35 настай Кристиано Роналдо энэхүү тоглолтонд хоёр гоол оруулснаар мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа 758 дахь гоолоо оруулж домогт Пелегийн 757 гоол оруулсан амжилтыг гүйцэв. Одоо Роналдогийн өмнө 805 гоол оруулсан Австри-Чехийн алдарт довтлогч Йосеф Биканы амжилт үлдлээ. Мөн тэрбээр 20 жил дараалан гоол оруулсан гэх сүрдэм амжилтын эзэн болжээ.
Кристиано Роналдо саяхан инстаграм дээр 250 сая дагагчидтай болсон анхны хүн болсон.
Бразилын домогт Пеле хөлбөмбөгчний замналдаа нийт 1279 гоол оруулсан гэгддэг ч албан ёсны бүртгэлтэй тоглолтуудад 757 гоол оруулсан гэж бүртгэгджээ.
Оны өмнө Лионель Месси Пелегийн бас нэгэн амжилтыг эвдсэн. Аргентин эрийн хувьд Ла лигийн хүрээнд Валлодолид багийн эсрэг нэг гоол оруулж, нэг багийнхаа төлөө хамгийн олон гоол буюу 644 гоол оруулсан түүхэн дэх цорын ганц тамирчин болсон билээ. Түүний өмнө энэхүү амжилтыг Пеле 1956 оноос 1974 оны хооронд Бразилын Сантос багийн төлөө 643 гоол оруулсан амжилтаараа эзэмшиж байсан юм.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Хөл бөмбөгт Пеле гэдэг нэг л хаан бий 2021-01-04 150.129.142.126
Хөл бөмбөгчдийг харьцуулах нь агуулгын хувьд бэршээлтэй. Өөр цаг үеийн тоглогчдыг харьцуулах гэхээрүзүүлэлт нь адил байдаггүй. Нэг үзүүлэлтийг нь сонгоод, жишээ нь дэлхийн аварга хэдэн удаа болсон. эсвэл дэлхийн аваргын тэмцээнд хэдэн гоол оруулсан гэх мэт харьцуулах нь бий. Би 47 жил хөл бөмбөг үзэж байна.Өөрийн үнэлэмжтэй болдог юм.Улсад нэг л хаан байдагтай адил хөл бөмбөгт Пеле гэдэг нэг л хаан бий. Хааны тэтмийг саяхан бурхан болсон Марадонагаас өөр булаацалдаж зүрхэлсэн нь үгүй билээ.
Зочин 2021-01-04 122.201.26.172
pele haan bol maradona hulbumbugiin burhan za
Zochin 2021-01-04 69.158.246.26
Iniesta, Zidana enter hamaagui iluu toglogchiddoo!!!
Zochin 2021-01-04 69.158.246.26
Ronaldinhog guitseh techniktei hun baihgui dee.
Зочин 2021-01-04 103.140.11.2
Tged yaxiin delxiin avarguud oorsdoo ene xvntei selfi xiixiig xvsdeg atsnuudaa
Зочин 2021-01-04 66.181.187.134
Пенальтаас ихэнх гоол нь орсон байх
zochin 2021-01-04 203.23.199.221
pele delxiin 3 udaagiin abarga shuudee. xarin ronaldo abarga biluu.
Зочин 2021-01-04 150.129.140.171
дэлхийн аварга болох эсэх нь ганц хүнээс хамаарахгүй
Wow 2021-01-04 202.126.90.20
Love ronaldo!!!