Байр худалдан авсны 6 сая төгрөг буцаан авах бол etax.mta.mn-д хандаарай

Хуучирсан мэдээ: 2021.01.04-нд нийтлэгдсэн

Байр худалдан авсны 6 сая төгрөг буцаан авах бол etax.mta.mn-д хандаарай

Байр худалдан авсны 6 сая төгрөг буцаан авах бол etax.mta.mn-д хандаарай

НЭМЭЛТ: 

Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт  2021 оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан цахимаар ирүүлнэ. Хэрэв та etax.mta.mn сайтад бүртгэлгүй бол эхлээд itax.mta.mn сайтад хандан бүртгэлээ хийнэ. Үүний дараа нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлээгүй бол дахин etax.mta.mn сайтад хандан “Бүртгүүлэх” цэсийг сонгон хувийн мэдээллээ баталгаажуулаарай.

https://youtu.be/fYFDmfeyZa0


Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлжээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай.

Тодруулбал, Татварын шинэчилсэн хуулиар орон сууц худалдаж авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг болсон юм.

Хамгийн гол нь хөнгөлөлт эдлэхэд орон сууц худалдан авсан болон урьдчилгаа төлбөрийг төлсөн талаарх орлогоо нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Энэ нь татвар төлснийг гэрчлэх баримт байх шаардлагатай тухай Татварын ерөнхий газраас мэдэгдэж байна.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол Татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Энэ жилийн хувьд хөнгөлөлт эдлэхэд шаардагдах материал бүрдүүлэлт өмнөх жилүүдийнхээс илүү хөнгөрч, цөөн тооны баримт шаарддаг болжээ.

 

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материал бүрдүүлнэ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд: Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
  2. Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
  3. Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
  4. Орлого нотлох баримт /файл/
  5. Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. НД-ийн лавлагаа

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  2. НД-ийн лавлагаа

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ…гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд: Татвар төлөгчийн бүрдүүлэх

  1. Сургуулийн тодорхойлолт /файл/
  2. Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар  /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  1. Орлого нотлох баримт /гадаад сургалт/

 Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх
  1. НД-ийн лавлагаа
  2. Төрсний гэрчилгээ

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
20
ХарамсалтайХарамсалтай
20
БурууБуруу
19
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
12
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж