Хонь
Энэ долоо хоног таны үерхэл, хайр дурлал гайхалтай сайн байх болно. Хосын эерэг харилцаа таны сэтгэл санааг өөдрөг байлгана. Хайрт тань амьдралд нь хэчнээн их гэрэл гэгээ, баяр баясал нэмж байгааг та анзаараарай. Гэсэн хэдий ч, амралтын өдрүүдээр ялимгүй асуудал үүсч магадгүй тул тайван байж, хүлээцтэй хандаарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоногт асуудал үүсэхгүй. Од эрхэс энэ байрлалд байгаа дээр хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахад тохиромжтой. Эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй ч дархлаагаа дэмжих хэрэгтэй.
Үхэр
Энэ долоо хоногт таны хувийн амьдрал багахан асуудалтай тулгарч болзошгүй гэнэ. Хүмүүстэй маргалдахаас зайлсхийсэн нь өлзийтэй. Боломж гарвал цагийг зугаатай өнгөрөөж, романтик болзоонд яваарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног үр өгөөжтэй байх тул бизнес эрхлэгчид санаа амар байж болно. Од эрхэс үхрүүдийг бэртэж гэмтэхээс сэргийлж, хянамгай байхыг сануулж байна. Ганц бие үхрүүд хайртай учирч магадгүй тул боломжийг бүү алдаарай.
Ихэр
Ихрийн ордныхны хувьд энэ долоо хоног сайнтай, муутай байх бололтой. Хувийн амьдралдаа анхаарахгүй бол хостойгоо муудалцах жижиг сажиг асуудлууд гарч ирж магадгүй. Мэдрэмжиндээ захирагдалгүй тайван, хүлээцтэй байгаарай. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хөрөнгө оруулалт хийхэд тааламжгүй. Энэ долоо хоногт элдэв зүйлд сатааралгүй төлөвлөсөн ажлаа бүтээж, зорилгодоо анхаарах хэрэгтэй. Стресээ цаг тухайд нь тайлж байх нь эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай.
Мэлхий
Мэлхийн ордныхон энэ долоо хоногт хайр дурлалын тал дээр азтай, одтой байх тул удаан хугацаанд төлөвлөсөн гэрлэх, үерхэх саналаа тавибал эерэг хариу сонсох бололтой. Харин ганц бие мэлхийнүүд таалагддаг нэгэнтэйгээ ойртож дотносоход тохиромжтой. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ долоо хоногт шинэ төлөвлөгөө, стратеги боловсруулж ажиллавал ажил урагштай байх болно. Орлогын үүд нээгдэх хэдий ч төлөвлөөгүй зарлага гаргахаас зайлсхийгээрэй. Дасгал хөдөлгөөн хийж, дархлаагаа тогтмол дэмжих нь чухал шүү.
Арслан
Арслангийнхны хувьд энэ долоо хоног тогтуун тайван байна. Зан байдалдаа анхаарахгүй бол тохиромжгүй маргаанаас болж төсөөлөөгүй их зүйл алдаж болзошгүй. Хостой арслангууд хосдоо хувийн орон зай өгөх шаардлагатай. Эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг зав гаргаарай. Санхүүгийн байдал тогтвортой байх боловч гэнэтийн шаардлага гарч ирж магадгүй тул аль болох мөнгө хадгалахыг эрмэлзээрэй.
Охин
Энэ долоо хоногт хувийн амьдралаа нэн түрүүнд тавих хэрэгтэй. Эс бөгөөс хэрүүл маргаан, ам зөрөх асууудлууд гарч ирэх бөгөөд түүнээс үүдсэн стресс таныг тайван байлгахгүй. Боломж гарвал цагийг зугаатай өнгөрүүлж, өөртөө цаг гаргах нь таныг гэнэтийн асуудал тулгарах үед өөдрөг байхад тусална. Санхүүгийн хувьд энэ долоо хоногт одтой байх тул үрэлгэн зан гаргахгүй байвал зохилтой. Түргэн хоолноос татгалзаж, эрүүл хоол сонгоорой.
Жинлүүр
Хайр дурлалын амьдралд шинэ содон зүйл тохиолдохгүй тайван тогтуун байна. Хүмүүстэй ам муруйхаас зайлсхий. Үгүй бол үнэнч найзтайгаа муудалцаж, эргэн сэргэхээргүй сэв сууж магадгүй. Төлбөр тооцоондоо хянамгай байж, өр зээл тавихгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Таны шаргуу хөдөлмөрийг удахгүй өндрөөр үнэлэх тул хичээл зүтгэлээ зогсоож болохгүй. Хоол боловсруулалтад асуудал үүсч магадгүй тул аль болох эрүүл хооллох хэрэгтэй.
Хилэнц
Хилэнцийн ордныхон гайхалтай хайр дурлал, шинэ адал явдалтай учирна. Энэ долоо хоногт ганц бие хилэнцүүд хүнтэй танилцах тул өөртөө цаг ямагт анхаарууштай. Шинэхэн танил чинь нэгэн насны хань ч байж магадгүй шүү. Зарлага гаргахдаа төсвөө үргэлж анхаарахгүй бол энэ долоо хоногт хэтрүүлэн хамаг мөнгөө үрэн таран хийж магадгүй. Ойр дотны бус хүндээ мөнгө зээлүүлэхгүй байвал танд гарзгүй. Биеийн доод хэсэг гэмтэхээс сэрэмжлээрэй.
Нум
Ажил хөдөлмөрт тань багагүй бэрхшээл тулгарах тул шаламгай байж асуудлыг даруй шийдэхгүй бол стрестэх магадлалтай. Гариг эрхэс энэ долоо хоногт таныг хүнд мөнгө зээлдүүлэхгүй байхыг анхааруулж байна. Үгүй бол долоо хоногийн сүүлээр та өөрөө мөнгөгүй, хэцүү байдалд орж болзошгүй гэнэ. Эрүүл мэнддээ анхаарч эрүүл хооллох нь энэ долоо хоногийг давж гарахад тань тус болно. Хостой нумынхан харилцаандаа анхаарч, санаачлагатай байх хэрэгтэй.
Матар
Энэ долоо хоногт танд гайхалтай боломжууд гарч ирэх тул шаргуу хөдөлмөрлөж, боломжийг алдаж болохгүй. Тушаал дэвшиж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Орлогын үүд нээгдэх хэдий ч бодлогогүй худалдан авалт хийж болохгүй. Хайр сэтгэлийн хувьд хостойгоо хамтдаа цагийг өнгөрөөж, улам дотносох боломж гарч ирнэ. Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийн дархлаагаа дэмжихэд илүүдэхгүй.
Хумх
Шаргуу ажиллаж, өөрийгөө шинэ зүйлд сориход тохиромжтой цаг үе. Ажил дээрээ ахмад тушаалтан, удирдлагатай ам муруйхаас зайлсхий. Худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээ хойшлуулж, дахин нэг бодож үзэхэд буруудахгүй. Найз нөхөдтэйгөө ярилцах, гэр бүлтэйгээ холбоо барих, хосдоо бэлэг бэлэглэх зэрэг нь танд эрч хүч, урам зориг өгөх болно. Бясалгал хийж, сэтгэхүйн эрүүл мэнддээ анхаараарай.
Загас
Удаан хугацаанд төлөвлөж байсан ажлаа бүтээхэд тохиромжтой. Ажил дээрээ алдар нэр хүртэх хэдий ч хэт онгирох, бардамнахаас зайлсхийгээрэй. Хостой загасныхны хувьд хамтрагчаа ойлгож сонсож, зэмлэхгүй байх нь чухал. Тэвчээртэй байж хянамгай хандах нь ирээдүйд хэрэгтэй. Сайн амарч, эрүүл хооллох нь нэн чухал.
Холбоотой мэдээ