Шагчид зургаан нэр төрлийн архи зарж байжээ | News.MN

Шагчид зургаан нэр төрлийн архи зарж байжээ

Шагчид зургаан нэр төрлийн архи зарж байжээ

Шагчид зургаан нэр төрлийн архи зарж байжээ

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч, ДХИС-ийн сонсогч нар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд дараах зөрчлүүд илрүүлжээ. Тухайлбал, 

1. 2021.01.01-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хороо, Наран амгалан хотхоны орчимд иргэн Ц сошиал хуудастаа зар тавьж, "Quality" 0.75 литрийн архи 1 шил, "Экс" 0.75 литрийн архи 1 шил, нийт 2 шил архийг зөвшөөрөлгүй гар дээрээс худалдан борлуулсан зөрчил,

2. 2021.01.02-ны өдөр тус дүүргийн 12-р хороо, "Дүнжингарав" хүнсний дэлгүүрийн орчимд иргэн А, М нар 7х-8х УНӨ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, “Соёрхол” 0.75 литрийн хэмжээтэй архи 3 шил,

3. Тус дүүргийн 10-р хороо, Хангамжийн автобусны буудлын орчимд иргэн Ч нь 7х-6х УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан “Экс”  0.75 литрийн хэмжээтэй архи 4 шил, “Хараа” архи  0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, нийт 5 шил архи,

4. Тус дүүргийн 12-р хороо ДХИС-ийн замын урд талд иргэн Н бусадтай хамт “Болор”  0.75 литрийн хэмжээтэй 2 шил архиийг нууц далд аргаар, гар дээрээс худалдан борлуулсан зөрчил,

5. Тус дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн гол 6-8 тоотод байрлах "Батрашаант" ХХК-ийн "Батрашаант" хүнсний дэлгүүр нь спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчил илрүүлэн, 100 гр "Хараа" архи 112 ширхэг, 200 гр "Хараа" архи 23 ширхэг, 250 гр "Хамаг Монгол" архи 16 ширхэгийг тус, тус хураан авч, материалжуулан шалгаж, тээврийн хэрэгслүүдийг түр саатуулжээ.

Зөрчлийн тухай хуулиас, 5.13.2

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Arhi buruugui. 2021-01-03 66.181.176.36

Erelt, niiluulelt gej zah zeeliin jam bainaa. Arhiig horiod Korona zogchihgui bailtai. Delhiid Korona tai arhiar temtssen uls manaih l b das, 🤪🙃. Getel emneleg ni l taraaj b.
Yadarsan hun heden shil arhi zaraa l biz. Avch chadah ni avaa l biz. Yum ch ih gaviyatai ajil hiisen met hiirhdeg uls ve?? Tsagdaa nart, darga nar arhi uudaggui ariuhan amitad amidralaas tasarhai yum hiihdee l garguud yumaa. Ter barisan tsagdaad odon uguh uu, yah uu??!!!!!

Avatar

ih yumaa ilruulj de 2021-01-03 103.57.95.70

ih yumaa ileruulj de. Bid ta nariin tuluu hicheej ajillaj bn geech tegeed, etssiin etsest tsagdaa nar uursdiinhu tuluu l ajillaj bga shvv

Avatar

Зочин 2021-01-03 103.57.95.44

Haanaas olood bna hulhinuud.

Avatar

Зочин 2021-01-03 139.5.216.105

Hohino muu gulugnuud ahiad ushuu olniig bari hotoitol ni torgo shataa

Avatar

Зочин 2021-01-03 64.119.24.41

Энд муулаад байгаа хүмүүс бодоорой. Архи бол зарим хүмүүсийн хувьд өндөг, торт шиг хэрэглээ. Энэ хэрэглээгээ хүн нэхээд, яаж ч хамаагүй олж авч хэрэглэх эрхийг нь бүү шүүмжил. Харин ийм хорих шийдвэр гаргасан эрх баригчдыг шүүмжил.

Avatar

Зочин 2021-01-03 202.21.107.112

Архи ууна гэдэг чинь сэтгэл зүйгээс болно. Хорих хэрэггүй ч юм шиг. Уух дуртай нь ууна л биз. Ихэнхи нь уухгүй шүү дээ. Цаана чинь шаг галзуурч бна

Avatar

Бат 2021-01-03 192.82.93.3

Архичдыг үг дуугүй Улаан чулуутын хогын цэг дээр 30 хоног албадан ажиллуул, архичдад гишгэх газар байх ёсгүй

Avatar

Pi network 2021-01-03 103.57.92.243

Та Pi Network татаагүй яваа юм биш биздэ? Та татаагүй бол одоо ч оройтоогүй Pi coin олборлох боломжтой.
Анхаарах зүйлс:
1. Та өөрийн утсаараа бүртгүүлэх хэрэгтэй.
2. Та өөрийн овог болон нэрээ латин буюу англи үсгээр иргэний үнэмлэхний нэрийг үнэн зөв бичих хэрэгтэй.
3. Та invation code дээрээ daamn гэж бичнэ үү. Энэхүү кодыг ашиглан 1 Pi coin авах бөгөөд та өдөр болгон идэвхижүүлснээр олборлолтоо үргэлжлүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-03 212.95.5.3

Бүүр нэг ажилгүй. Ямар ч тийм хэрэггүй хэлбэр төдий, илүү ажил хийх шийдвэр гаргаал тэрийгээ мөрдүүлэх гээл мунгинаал. Энэ засаг үнэхээр мяаа, аргагүй нэгмуу хурандаа шүү юмаар удирдуулж бгаа засаг юм даа

Avatar

Зочин 2021-01-03 192.82.70.80

Архи ууж мансуурсан хүн цар тахалын үед дэглэм сахиж халдвар хамгаалалын журам баримтлаж чадах уу? Дэлхийн олон улсад ийм арга хэмжээ авсаныг мэдээлэлийн хэрэгсэлүүд янз бүрийн хэл дээр мэдээллээд л байна.Тэнд ч бас манайхан шиг хүмүүс янз бүрийн шингэн ууж хордсон гэмтсэн тухай бичэж л байна.Хол хорионы үед хүний сэтэгхүйд их бага хэмжээний нөлөөлөл үүсдэг тул.архи ууж хөөрөх нь гэр бүлийн хүчирхийлэл болон бусад зөрчил гарахад шууд нөлөөтэй. Тэрнээс архи хорьж корона эдэгсэн гэж үзээгүй байх

Avatar

Зочин 2021-01-03 212.95.5.3

Ёоо за ингэж чаахгүй ээ.

Avatar

jbdajbDB 2021-01-03 202.9.40.166

ARXITAI TEMTSEX TSAGDAAGIIN GAZAR BAIGUULJ DEE

Avatar

Зочин 2021-01-03 192.82.70.80

Бид л хэв журам ,хууль дүрэмээ зөрчиж цагдаад түвэг болж ажил дээр нь ажил нэмж байгаа болохоос цагдаагийн байгууллага дуртайдаа архи шаглаж байгаа новшийн гаруудтай зууралдав гэж дэ. Юу ч сэтгэхгүй хэвтэж нээх цэцэрхэх юм да. Тэгээд ч цагдаад архидан согтуурах нийгэмийн хэв журам зөрчигчидтэй тэмцэх үүрэгтэй алба ,хүмүүс байгаад л ажлаа ингэж сайн хийж байгаа байлгүй дэ !? Дахиад архины цагдаа байгуулах шаардлага байхгүй байх

Avatar

Эрүүлжүүлэхийг 7 хоног болго 2021-01-03 196.53.0.163

Архитай биш архидалттай тэмц. Эрүүлжүүлэхэд саатуулах хугацааг 1 биш 7 хоног болгоод эрүүлжүүлэхэд 7 хонох төлбөрийг 100 мянга болго. Эрүүлжүүлэхэд 7 хоноод 100 мянгаа төлөөд гарч чадахгүй бол дахиад 7 хонуулангаа өдөр нь Улаан чулуутын хогийн цэгт ажиллуулж эрүүлжүүлэхийн төлбөрийг нь олуулах хэрэгтэй. Эхний өдөр согтуу үлдсэн өдрүүдийг эрүүл мөртлөө согтуу хүмүүстэй өнгөрөөнө. Ингэвэл япончууд шиг томоотой, хэмжээгээ мэдэж архиддаг болно. Эрүүлжүүлэхэд 7-14 хонож байх зуур ажлаасаа халагдана.

Avatar

Зочин 2021-01-03 212.95.5.3

Ажилтай, завгүй, орлоготой, ажил амьдрал нь өөдөлж яваа хүн угаасаа архи уух зав ч гардаггүйн шдэ. Юун хар архи уух манатай бдг. Ажилгүй орлогогүй ядуу байхаараа хүн ууж агсрдаг юм. Хүмүүсийг ажилтай болго. Өөр ямар ч арга байхгүй

Avatar

Зочин 2021-01-03 192.82.76.50

архи худалдаалж болохгүй юм уу дэлгүүрт заруулахгүй байхаар хүмүүсийн гэрт байгааг л авч хэрэглэнэ биз дээ ерөөсөө хуурай хуультай болсон юм уу эсвэл цар тахлаар ууж болохгүй юм уу

Avatar

200 гр архины савлалт 2021-01-03 66.181.161.56

жаргалмаа оюунчимэг хулхи гишүүдиин байр суурииг сонсомоор яаж шогтсон билээ

Avatar

Зочин 2021-01-03 103.26.195.20

Цагдаа нарынхаа хүчийг ийм балай зүйлд барж байдаг их л баян улс шиг байх юмаа тэгсэнээ мөнгө байхгүй ч гэх шиг

Avatar

Зочин 2021-01-03 64.119.21.59

Авий.Утсаа

Avatar

Зочин 2021-01-03 66.181.189.83

юм л бол барьж хориод байдгийг болих хэрэгтэй. Ард түмэн чинь ядарч байна. энэ улс чинь ард түмний нуруун дээр тогтдог биз дээ. шоронжилтыг халая!

Avatar

Зочин 2021-01-03 66.181.187.228

эрүүжүүлэх гэдэг чинь эрсдэлээс хамгаалж байгаа юм ямар нэг эрсдэлд орвол та хариуцах уу . нэг цаг ч болсон хорисон бол эрсдэлд орохгүй л байх байсан эдний чинь ар гэр бүл нь байгаа гээд шуугина даа . харин 7 хоног болгох нь зөв ч байж магад бүүр хашраах хэрэгтэй .

Avatar

зочин 2021-01-03 66.181.161.107

Одоо архиа зүгээр зармаар юм даа.

Avatar

zochin 2021-01-03 64.119.18.3

манайд хүмүүсийн ухамсар дорой учир гадныхан шиг зохистой хэрэглэж чадахгүй согтуугаар машин барьж олон хүний амь хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тэр ч байтугай цагдаагийн эрх чөлөөнд халдаж байна. Тиймээс хорьж байгаа юм. Зөв хэрэглэдэг бол хорио байхгүй

Avatar

Зочин 2021-01-03 202.126.89.195

Сүртэй юм.

Avatar

Чулуун 2021-01-03 202.126.90.130

Энэ нэг балай зориогоо больж шагчдыг давраахаа болимоор юмаа. Архи, виски, коньяк уулгахыг хориод ямар улс коронаг ялчихсан гээд эд нарт хэлчээвээ? Эсвэл пиво, вино ууж бхад корона тарахгүй архи уухаар тарчхаад байгааг нь хэн хаана тогтоосон юм болоо?

Avatar

Зочин 2021-01-03 202.55.188.105

Иргэдээ бариж хориод күйээ мөн их ажил хийждээ чааваасдаа

Avatar

Үнэн овогт Монгол цус 2021-01-03 203.91.115.50

Үйлдвэрлэж байгаа үйлдвэр ууж мансуурч байгаатай нь тэмцээч. Үйлдвэр үйлдвэрлэж байгаа цагт архичин шагчин 2 байжил таараа хяналтаа үйлдвэр архичин хоёртоо тавиач шагчны буруу байхгүй шүү хууль сахиулж байгаа попорогчидоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж