"Барс-1, 2", “Хархорин”-ы ажилчдыг PCR шинжилгээнд хамруулав

Хуучирсан мэдээ: 2021.01.03-нд нийтлэгдсэн

"Барс-1, 2", “Хархорин”-ы ажилчдыг PCR шинжилгээнд хамруулав

"Барс-1, 2", “Хархорин”-ы ажилчдыг PCR шинжилгээнд хамруулав

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр (2021.01.03)-өөс шинэ жилийн үеэр ажилласан худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна. 

Энэ хүрээнд Баянгол дүүрэг дэх зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгч болох 534 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Тус дүүргийн тухайд Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 3 тоот албан бичгийн хүрээнд өчигдөр ажилласан Баянгол дүүрэгт байрлах “Барс- 1, 2”, “Хархорин” зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг 11:00 цагаас эхлэн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байна.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа талаар Баянгол дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж