Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ | News.MN

Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

Монгол Улсын 30 жилийн түүхт парламент технологийн дэвшлийн хөгжлийг ашиглан, цар тахлын үед цахимаар чуулганы хуралдааныг тасралтгүй үргэлжлүүлсээр байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед УИХ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, шуурхай шийдвэр гаргаж, ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Татварын алдангиас чөлөөлөх тухай хууль, НДШ-ийн төлбөр, алдангиас чөлөөлөх тухай хууль зэрэг цаг үеийн асуудлыг шийдэх чухал хуулиудыг цахимаар хуралдан баталлаа.

Үүнээс гадна олон нийтийн санал, хүсэлтэд нийцүүлэн хууль боловсруулах Lawforum.parliament.mn, Lawmaker.parliament.mn цахим системийг нэвтрүүлээд байна. Тус цахим системд энгийн иргэд, эрдэмтэн судлаачид болон тухайн хуулийн төсөлтэй холбоотой салбарын мэргэжилтнүүд шууд холбогдож, санал бодлоо илэрхийлэх боломжтой.

Энэхүү цахим тогтолцоо нь парламентын үйл ажиллагааг нээлттэй, ардчилсан байх зарчимд нийцүүлэхээс гадна хууль тогтоох, хэрэгжүүлэхэд томоохон дэвшил авчрах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өлзийшатармаа 2021-01-03 66.181.188.210

Худлаа ярихаа зогсоо!!!. http://www.forum.mn geed угаасаа байсан сайт шүү дээ. lawmaker ч гэх шиг бодьтой үнэн ярих хэрэгтэй….

Avatar

Зочин 2021-01-03 64.119.16.243

Хуулийн баахан төсөл цаасаар олшруулаад тарааж бна лаа. Худлаа ярихгүй шүү. Алтанхуяг гишүүн энэ их цаасаа тулгаж өглөө ядаж 3 хоногийн өмнө өгөхгүй дээ. Уншиж амжихгүй бна гээл уурлаад бсан шдээ хэхэхэ

Avatar

Dornod 2021-01-03 64.119.18.240

Zud bolohod nohoi targalj
Zovlon bolohod … turiin alban tushaaltan bayajdag uu. aimgiin hhug iin darga hool hunsgui tuleh tulshgui umsuh huvtsasgui irgedee harj handahgui baij biznesiihen naiz nuhud namiihan darga nartaa uchnuun beleg arhi dars Nomingiin 100 myangan tugrugnii karttai uguh yum. Zoriltot bulgiin irgeded garaa sungaagui ene gazriin darga avgai bayand buhulzuj yaduud deerlehsen heveerei baih uu. Turiin uchnuun saya tugrug dargantsariin tansaglalaar tsatsagdah uu.

Avatar

Zochin 2021-01-03 150.129.143.151

Ene Bas neg erguu ats bn. Hurelsuh ta 2 hussan mongoo avaad Australia ruugaa zailval yaaj bn. Ene ulsiig samarch hanaagui l bnuu ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж