Италид шинэ жилийн шөнө үхсэн шувуудаар “бороо” оржээ

Хуучирсан мэдээ: 2021.01.03-нд нийтлэгдсэн

Италид шинэ жилийн шөнө үхсэн шувуудаар “бороо” оржээ

Италид шинэ жилийн шөнө үхсэн шувуудаар “бороо” оржээ

Италийн нийслэл Ром хотод нэгдүгээр сарын 1-ний шөнө үхсэн шувуудаар “бороо” оржээ. “Roma Today”-д хэдэн зуун шувуу шинэ жилийн салютаас айж, зүрх нь хагарч үхсэн гэж мэдээлсэн байна.

Тус хотын хэд хэдэн газраас үхсэн шувууд олджээ. Олон улсын амьтдыг хамгаалах байгууллагаас шувуудын үхэл салюттай холбоотой байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Амьтан хамгаалагчид шувууд урт хугацаанд үргэлжилсэн салютын дэлбэрэлт, дуу чимээнээс айж, зүг чигээ алдан, зүрх нь хагарч үхсэн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Италичууд олон үхсэн шувуу хараад, шинэ жилийн баяр тэмдэглэх ямар ч хүсэлгүй болсон тухайгаа олон нийтийн сүлжээнд бичицгээсэн байна. "Corriere della Sera"-д мэдээлснээр, иргэд шинэ жилийн шөнө үхсэн шувуудаар дүүрсэн гудамж, талбайн дүрс бичлэгүүдийг нийгмийн сүлжээнд байрлуулжээ.

Ялангуяа Термини өртөө, Виа Националийн төв гудамж, Эсквилиний толгод орчмоос маш олон үхсэн шувуу олдсон байна. Жил бүр амьтны эрхийг хамгаалагчид салют буудуулах, салют худалдаалахыг хориглох хүсэлт гаргадаг ч үр дүнд хүрдэггүй ажээ.

Д.ТУЯА
Эх сурвалж: UA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж