Covid-19 хүн амын дунд тарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсчээ.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнасан. Гэвч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.
Уг хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг хуулийн үйлчлэлд 10000 орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо хийгджээ.
Э.БУРАМ
Зочин 2021-01-03 66.181.178.113
Энэ бол ямар ч бодит дэмжлэг болохгүй хөл хорио сунгасан хугацааны цалин орлогыг ЗГ бүрэн барагдуулах хэрэгтэй Тэгэхгүй бол бүгдээрээ ямар нэг хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагагүй машин унаад ажилдаа шууд орох хэрэгтэй
Зочин 2021-01-03 202.126.89.84
2021 one tetgever nemegdeh talaar made baina uu.
Davaadorj 2021-01-03 202.126.89.84
Tetgever 2021 ond 50 myangaar nemeh boluu.
Dornod hhug 2021-01-03 64.119.18.240
Zud bolohod nohoi targalj
Zovlon bolohod … turiin alban tushaaltan bayajdag uu. aimgiin hhug iin darga hool hunsgui tuleh tulshgui umsuh huvtsasgui irgedee harj handahgui baij biznesiihen naiz nuhud namiihan darga nartaa uchnuun beleg arhi dars Nomingiin 100 myangan tugrugnii karttai uguh yum. Zoriltot bulgiin irgeded garaa sungaagui ene gazriin darga avgai bayand buhulzuj yaduud deerlehsen heveerei baih uu. Turiin uchnuun saya tugrug dargantsariin tansaglalaar tsatsagdah uu.
Зочин 2021-01-03 64.119.20.156
Энэ одоо мөрөөрөө хариуцлагатай яваануудаа хохироож улсыг хорлосон ажлаа хэзээ болих МАНгарууд вэ,
zochin 2021-01-03 103.57.94.168
дараа нь заавал төлөх учраас энэ ч нэг их том дэмжлэг биш л дээ