Дархан-Уул аймаг ногоон бүс болох зорилгоор худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид зэрэг нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог иргэдээс Covid-19 илрүүлэх PCR шинжилгээг өчигдөр (2021.01.02)-өөс авч эхэлжээ.
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг шинжилгээнд 22 төрлийн байгууллагын 12 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд арван цэгт зэрэг зохион байгуулж буй аж. Иргэдийн шинжилгээний хариунаас хамаарч Дархан-Уул аймгийн Онцгой комисс 2021 оны нэгдүгээр сарын 5-нд хуралдан, дараагийн шийдвэрийг гаргах юм байна.
Тус аймагт Covid-19-ийн 45 тохиолдол бүртгэгдсэнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Дархан суманд бүртгэгдсэн юм. Хонгор суманд 2020 оны арваннэгдүгээр сарын 27-нд халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ