Японд онц байдал зарлаж болзошгүй | News.MN

Японд онц байдал зарлаж болзошгүй

COVID-19

Японд онц байдал зарлаж болзошгүй

Японд онц байдал зарлаж болзошгүй

Япон улсад сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын мужуудын захирагч нар онц байдал зарлах хүсэлтээ Засгийн газартаа өргөн барьжээ. Тодруулбал, нийслэл Токио болон ойролцоох гурван муж болох Чиба, Сайтама, Канагава мужуудын эрх баригчид онцгой байдал зарлахыг шаардаж байгаа аж.

Тус улсад сүүлийн 24 цагт 3617 хүн Covid-19-өөр өвчилж, нийт халдварын тоо 238 мянга давсан бол нас баралт 24 цагийн дотор 54-өөр нэмэгдэж, 3514 болжээ. Японы эрх баригчдын хэрэгжүүлж буй дотоодын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” хөтөлбөрөө нэгдүгээр сарын 11-нийг хүртэл зогсоож, том хотуудын нийтийн хоолны газруудыг ажлын цагаа багасгахыг уриалжээ.

Японы эрх баригчид эдийн засгаа доройтуулахгүйн тулд хатуу хөл хорио тогтоолгүй өдийг хүрсэн бөгөөд ард иргэд нь "Засгийн газар цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна" гэж шүүмжилж байгаа юм.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-03 66.181.161.119

хөл хорио гэж байхаас онц байдал гэж байхгүй худлаа сүржин мэдээ шиг юм захиалгаар шаахын

Avatar

Зочин 2021-01-03 59.153.114.29

Зассс энэ нэг мэдээгээ эрvvл мэндийн яамны захиалгаар тавидымуу яадгийн хэд хоног тавив бас солонгос гээл цаадуул нь зvгээр байдагаараал байна ямар монгол биш жоомоо ала.х гээд гэрээ шатаах тэнэгvvд биш цаадуул чинь

Avatar

Зочин 2021-01-03 202.9.40.42

Аргагүй европ АНУ ажлын хүч гэдэг нь ойлгомжтой юм шиг ээ

Avatar

Зочин 2021-01-03 202.9.40.42

өдөрт 3000 р гарч байж хорио тавияаа гэж байгаа нь сонин юмаа.

Avatar

Өвгөн Балдан 2021-01-03 122.201.31.167

Энэ улс хүн ам олонтой, жижиг газартаа багталцахгүй нягтралт ихтэй байдаг, тэгээд дотоодын аялал жуулчлалаа хязгаарлаагүй болохоор баларч байгаа юм. Япончууд уг нь маш нямбай улс, халдварын дэглэмийг сайн сахисан байх. Үүнээс монголчууд маш их зүйлийг ойлгож авах хэрэгтэй. энэ Ковид-19 тоглоом биш гэдэг нь ойлгомжтой байна. Манайд бол хувь хүн нэг бүр халдварын дэглэмийг маш хатуу сахихаас өөр аргагүй.

Avatar

хэхэ 2021-01-03 66.181.186.163

балраад яахав дээ өвгөн балдан

Avatar

Иргэн 2021-01-03 64.119.18.28

Маскаа зөв зүүж, гараа ч зөв угааж чаддаггүй хүмүүс яаж дэглэм хатуу сахих вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж