Алдарт хөтлөгч Ларри Кинг Covid-19 авч, эмнэлэгт хүргэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Өдгөө 87 настай хөтлөгч Лос-Анжелес хотын эмнэлэгт долоо хонож байгаа gr.
Өмнө нь түүний эрүүл мэнд сайнгүй байсан. Анх 1980-аад онд тэрбээр зүрхний шигдээсээр өвчилж, дараа нь түрүү булчирхайн хорт хавдар туссан ч ялж чадсан. Харин 2017 онд цээжний ясан дахь хорт хавдраа авхуулах мэс засал хийлгэжээ.
“CNN” сувгаар 25 жилийн турш цацагдсан “Larry King Live” ток шоу нь нэг сувгаар, хөтлөгчөө солилгүй хамгийн удаан үргэлжилсэн шоу болж, "Гиннесийн ном"-д бичигдсэн байдаг.
Ларри Кинг нийт 50-60 мянган хүнтэй ярилцлага хийсний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Михаил Горбачев, АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар, Маргарет Тэтчер, Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Фрэнк Синатра, Марлон Брандо, Майк Тайсон, Стиви Уандер, Пол Маккартни нар байв.
Мөн тэрбээр 150 орчим кинонд өөрөө өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд хүүхэлдэйн киноны баатруудад нэг бус удаа дуу оруулж байжээ.
Эх сурвалж: CNN
Золиг гэж 2021-01-03 202.21.108.50
Энэ хүн өвчилсөн тухай мэдээ тэгээд хэнд хэрэгтэй юм бол доо үүнийг бичигч ээ?
Зочин 2021-01-03 202.179.24.90
Өвгөн ч тэсдэг болуудаа. Монголд бол тэснэ шүү
Зочин 2021-01-03 192.82.76.12
Edgereh boltugai !
Оргил 2021-01-03 202.126.90.57
Kovid аваад байхдаа яхавдээ. Ковидын халдвар авч гэж бичих байхаа. Сайн дураараа авсан шиг юм болох нь
Badarch taxar 2021-01-03 202.126.89.173
Vleg gvrweliin veiin hvn bna
Зочин 2021-01-03 202.126.89.195
Сайханбилэг энэ хүний имиджийг дууриадаг байж билээ