Ларри Кинг Covid-19 авч, эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.01.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Ларри Кинг Covid-19 авч, эмнэлэгт хүргэгджээ

Ларри Кинг Covid-19 авч, эмнэлэгт хүргэгджээ

Алдарт хөтлөгч Ларри Кинг Covid-19 авч, эмнэлэгт хүргэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Өдгөө 87 настай хөтлөгч Лос-Анжелес хотын эмнэлэгт долоо хонож байгаа gr.

Өмнө нь түүний эрүүл мэнд сайнгүй байсан. Анх 1980-аад онд тэрбээр зүрхний шигдээсээр өвчилж, дараа нь түрүү булчирхайн хорт хавдар туссан ч ялж чадсан. Харин 2017 онд цээжний ясан дахь хорт хавдраа авхуулах мэс засал хийлгэжээ.

“CNN” сувгаар 25 жилийн турш цацагдсан “Larry King Live” ток шоу нь нэг сувгаар, хөтлөгчөө солилгүй хамгийн удаан үргэлжилсэн шоу болж, "Гиннесийн ном"-д бичигдсэн байдаг.

Ларри Кинг нийт 50-60 мянган хүнтэй ярилцлага хийсний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Михаил Горбачев, АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар, Маргарет Тэтчер, Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Фрэнк Синатра, Марлон Брандо, Майк Тайсон, Стиви Уандер, Пол Маккартни нар байв.

Мөн тэрбээр 150 орчим кинонд өөрөө өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд хүүхэлдэйн киноны баатруудад нэг бус удаа дуу оруулж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж