ХӨСҮТ: Нийслэлд 21 хүнээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.03-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Нийслэлд 21 хүнээс Covid-19 илэрлээ

ХӨСҮТ: Нийслэлд 21 хүнээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.01.03) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдрийн байдлаар нийт 5807 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 21 хүнээс халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 19 тохиолдлын ойрын хавьтлуудаас авсан 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн бөгөөд дээрх хүмүүс тусгаарлалтад байсан. Мөн гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрсэн. Нийслэлд голомтлон бүртгэгдэж байгаа батлагдсан тохиолдол 450 болсон. Нийслэлээс бусад аймгуудад сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй, мөн 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 1263. Үүнээс эдгэрсэн 869, эмчлэгдэж байгаа 384 хүн байна. Дээрх хүмүүсээс биеийн байдал хөнгөн 269, хүндэвтэр 104, хүнд 9, маш хүнд хоёр хүн байна.

Халдварын голомтыг хяналтдаа авахыг хичээж байна. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хувьд халдварын маш том голомт гарсан. Хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй ч 400 гаруй хавьтлыг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоо 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарласан, мөн хоёрдогч 2000 гаруй хавьтал бий.
Баянзүрх дүүргийн дэгдэлттэй холбоотой гэр бүлийн хүмүүсээс дамжсан дам хавьтлын халдварын голомтууд үүсч байна. Нийслэлд бүртгэгдсэн халдварын том голомтуудаас 1-2 голомтын эх үүсвэрийг олж тогтоож чадаагүй. Гэхдээ тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн, балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байх магадлалтай. Тиймээс иргэдэд амны хаалт зүүхээс гадна хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгой анхааруулж байна.
Улаанбаатарт батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 450, Дархан 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангай 3 байна. Монгол Улсад батлагдсан 1263 халдварын 776 нь дотоодод, 406 нь зөөвөрлөгдөн орж ирсэн.
Нийслэлийн дүүргүүдээр авч үзвэл, Баянзүрх 264, Баянгол 52, Сүхбаатар 30, Сонгинохайрхан 38, Хан-Уул 38, Чингэлтэй 25, Налайх 2, Багануур 2, Багахангай дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, January 2, 2021

COVID-19-ийн халдвар тархсантай холбоотойгоор УОК-оос хоёр ч удаа хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорио нэгдүгээр сарын 6-нд дуусна. Гэвч хаанаас халдвар авсан нь тодорхойгүй 18 хүн байгаа тул хатуу хөл хориог үргэжлүүлэх зөв, буруу гэсэн маргаан нийгэмд байна.

33.3%
27.82%
38.88%
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж