Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хийж буй улс орнууд

Хуучирсан мэдээ: 2021.01.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хийж буй улс орнууд

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хийж буй улс орнууд

2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс цуглуулсан мэдээллийн товч тоймыг хүргэж байна.

Pfizer-BioNTech, Moderna, Sputnik V болон Sinopharm вакцинуудыг улс орнууд тарьж эхэлжээ.

Вакцины үнэ төлбөр www.theguardian.com/world/2020/dec/18/belgian-minister-accidentally-tweets-eus-covid-vaccine-price-list

  • Oxford/AstraZeneca: €1.78 (£1.61).
  • Johnson & Johnson: $8.50 (£6.30).
  • Sanofi/GSK: €7.56.
  • Pfizer/BioNTech: €12.
  • CureVac: €10.
  • Moderna: $18.

АРГЕНТИН

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын "Спутник" вакцины 1-р тарилгыг эрүүл мэндийн ажилтнуудад хийж эхэлнэ.
    • Эхний ээлжинд 300000 тун хүлээн авсан
    • Нийтдээ 22 сая тун худалдан авна

БЕЛЬГИ:

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр BioNTech/Pfizer вакциныг хүлээн авч, анхны тарилгыг ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 96 настай эмэгтэйд хийжээ.
    • Эхний ээлжинд 9750 тун хүлээн авчээ.
    • 11 сая хүн амынхаа 70%-ийг 2021 оны эцэс гэхэд вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

КАНАД:

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 89 настай эмэгтэйд анхны вакцин хийжээ.
    • Moderna вакциныг баталсан
    • Эхний ээлжинд 30000 тун хүлээж авсан
    • 7 вакцины үйлдвэрлэгчтэй 414 сая вакцин худалдан авах гэрээ байгуулсан

ЧИЛИ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн
    • Pfizer-BioNtech вакцины 10000 тун хүлээн авчээ
    • Анхны вакциныг 42 настай сувилагчид хийсэн

КОСТА РИКА

    • Pfizer-BioNTech вакциныг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 91 настай эмэгтэй хүнд хийжээ.
    • Эхний ээлжинд 9750 тун хүлээн авчээ.
    • Нийтдээ 3 сая тун авах гэрээ байгуулсан. Ингэснээр 1,5 сая хүнд 2 тун хийнэ.
    • AstraZeneca болон Covax механизмаар дамжуулан нэмэж вакцин худалдан авч, 3 сая хүн буюу нийт хүн амын 60%-ийг вакцинд хамруулах болно.

ХОРВАТ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 81 настай хүнд хийжээ.
    • Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Pfizer-BioNTech вакцины 9750 тун тус улсад тээвэрлэгдэн иржээ.
    • Нийт 5,6 сая тун захиалсан. Үүнээс:
      • AstraZeneca-гийн 2,7 сая тун захиалсан
      • Johnson & Johnson-ныхоос 900000 тун захиалсан
      • Pfizer болон Moderna-гаас 1 саяыг захиалсан
      • CureVac-гаас 300000 тун захиалсан
    • Вакцинжуулалт үнэ төлбөргүй, сайн дурынх байна.

КИПР

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр вакцинжуулалтын хөтөлбөрийг гэртээ амьдардаг тэтгэврийн иргэдэд 2 тунгаар хийж эхлүүлжээ.
    • Pfizer-BioNtech вакцин ашиглаж байна.
    • AstraZeneca-гаас 1,192,043 тунг 2020 оны арванхоёрдугаар сараас 2022 оны 2-р улирал хооронд хүлээн авахаар төлөвлөжээ.
    • Pfizer-аас 391,637 тунг 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны 3-р улирал хооронд хүлээн авахаар төлөвлөсөн
    • 900000 хүнийг вакцинжуулалтад хамруулна
    • Вакциныг заавал хийлгэх зарчмаар иргэдийг хамруулна

ЧЕХ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Андрей Бабис нь Pfizer-BioNTech вакцины тарилга хийлгэсэн.
    • 9750 тунг эмнэлэгүүдэд тарааж байна.
    • Ерөнхий сайдын мэдээлсэнээр 10,7 сая хүнээс 9 сая хүнийг вакцинд хамруулна.
    • Нийт 15.9 сая вакциныг захиалсанаас Pfizer/BioNTech-оос 8 саяыг авна.

ДАНИ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр асрамжийн газарт байгаа хүмүүст хийж эхлүүлжээ. Анхны тунг 79 настай хүнд хийв.
    • Арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Pfizer-BioNTech вакцины анхны тунг 13331 хүнд буюу нийт хүн амын 0,23%-д хийсэн.

ФИНЛАНД

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр эрүүл мэндийн салбарын эрсдэлт нөхцөлд ажиллаж буй 6 хүнд Pfizer/BioNTech вакцины анхны тунг хийжээ.
    • Вакциныг хүссэн хүн бүхэнд үнэ төлбөргүй хийх стратегитэй гэж Засгийн газар нь мэдэгджээ.

ФРАНЦ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 78 настай эмэгтэй хүн болон эмчид Pfizer BioNTech вакцин тарьжээ.
    • Эхний ээлжинд 19500 тун хүлээж авсан.
    • 7000 гаруй асрамжийн газрын оршин суугч болон ажилтныг вакцинд 2021 оны эхнээс эхэлж хамруулна.

ГЕРМАНИ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 101 настай эмэгтэйд BioNTech-Pfizer вакциныг хийжээ.
    • 80 наснаас дээш иргэд, настай болон өвчтэй хүмүүсийн асрагч нар болон эрүүл мэндийн ажилтнуудыг эхний ээлжинд хамруулна.
    • 2021 оны нэгдүгээр сарын сүүлээр 3-4 сая тун, гуравдугаар сар гэхэд 11-13 сая тун хүлээн авч, эхний ээлжинд хамрагдах иргэдийг вакцинжуулж дуусна гэж төлөвлөжээ.
    • Нийт 84 сая хүнийг бүрэн вакцинжуулахад нэг жилийн хугацаа шаардагдана гэж тооцоолжээ.

ГРЕК

    • Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Pfizer-BioNTech вакциныг хамгийн эхэнд түргэн тусламжийн төвийн ахлах сувилагчид хийжээ.
    • Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь вакцин хийлгэсэн 3, 4 дэх хүмүүс болжээ.

УНГАР

    • Pfizer-BioNTech вакциныг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хийж эхэлжээ.
    • Эхний ээлжинд 4875 хүнд хийх тун хүлээн авсан.
    • Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Спутник вакцины 6000 тун хүлээн авчээ.

ИЗРАИЛ

    • 71 настай Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Pfizer-BioNTech вакцины анхны тунг хийлгэсэн.

ИТАЛИ

    • Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Pfizer/BioNTech вакцины анхны тунг сувилагчид хийв.

КУВЕЙТ

    • Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн.
    • Pfizer-BioNTech вакцины 150000 тунг хүлээн авчээ.

МАЛТ

    • Pfizer-BioNTech вакциныг арванхоёрдугаар сарын 27-ны өдөр улсын эмнэлгийн сувилагчид хийжээ.

 МЕКСИК

    • Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн.
    • Pfizer-BioNTech вакцины 3000 тунг хүлээн авч, анхны тарилгыг сувилагчид хийжээ.

ПОЛЬШ

    • Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Pfizer-BioNTech вакцины анхны тунг Дотоод хэргийн яамны дэргэдэх эмнэлгийн сувилагчид хийжээ.

КАТАР

    • 12-р сарын 22-ны өдөр Pfizer-BioNTech вакцины анхны тээвэрлэлт хүлээн авсан
    • Вакцины 2 тунг тус тусад нь 3 долоо хоногийн зайтайгаар 7 анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний төвүүдэд хийхээр төлөвлөж байгаа
    • Тус улс мөн Moderna, Oxford-AstraZeneca вакциныг худалдан авах гэрээ байгуулсан

РУМЫН

    • Gрванхоёрдугаар сарын 27-ны өдөр сувилагчид Pfizer-BioNTech вакцины анхны тунг хийжээ6
    • 10000 тун хүлээн авчээ6

ОХУ

    • Тус улсын албаны мэдээллээр, өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Спутник вакциныг иргэдэд тарьж эхэлсэн.

САУДЫН АРАБ

    • Арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Pfizer-BioNTech вакцинжуулалт хийж эхэлсэн.

СЕРБ

    • Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий сайд нь Pfizer-BioNTech анхны тунг хийлгэж, вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн.
    • Нийтдээ 60000 тун авахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд асрамжийн газруудад болон эрүүл мэндийн ажилтнуудад хийнэ.

СЛОВАК

    • Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын Халдварын хорооны гишүүнд Pfizer-BionTech вакцины анхны тунг хийжээ.

ШВЕЙЦАРЬ

    • Арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Pfizer-BioNTech вакцины анхны тунг асрамжийн газар амьдардаг 90 настай хүнд хийжээ.

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ

    • Арванхоёрдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн.
    • Pfizer-BioNTech, Sinopharm гэсэн хоёр вакцин хэрэглэхээр зөвшөөрчээ.

АНГЛИ

    • Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр 90 настай эмээд Pfizer-BioNTech вакцины анхны тунг хийжээ.

АМЕРИК

    • Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Pfizer-BioNTech вакциныг түргэн тусламжийн төвийн сувилагчид хийжээ.
    • Хөтөлбөр эхэлсэнээс хойш 1 сая гаруй иргэнийг хамруулаад байна.
    • АНУ-ын холбогдох байгууллага Modernа-гийн үйлдвэрлэсэн вакциныг баталсан.

БЕЛАРУС

    • Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр "Спутник" вакциныг хийж эхэлсэн.
    • Ерөнхийлөгч Лукашенко мэдэгдэхдээ тус туслын 2 сая хүнийг сайн дурын вакцинжуулалтын хөтөлбөрт хамруулахаар зорьж ажиллана гэв.

ЭНЭТХЭГ

    • AstraZeneca-г онцгой байдлын үед хэрэглэх вакцинаар баталсан.
    • 2021 оны эхний найман сард 1,5 тэрбум хүний 300 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
    • Тус орны вакцин үйлдвэрлэгч SII компани нь AstraZeneca-ийн 50 сая тун худалдан авсан бөгөөд төрд нэг тунг 3,4 фунт, зах зээлд 15,6 фунтээр нийлүүлнэ.
    • Энэтхэгийн Засгийн газар өөрийн орны үйлдвэрлэгч Bharat Biotch компанийн COVAXIN, Zydus Cadila компанийн ZyCoV-D болон ОХУ-ын Sputnik-V гэсэн гурван вакциныг батлахаар ажиллаж байна.

ИСПАНИ

    • Pfizer-ийн 4,5 сая тун хүлээж авач, 2,3 сая хүнийг вакцинжуулна.
    • Эхний ээлжинд асрамжийн газрын ахмад настанууд болон ажилтнуудыг, дараа нь эрүүл мэндийн ажилтнууд, бусад эмзэг бүлгийн иргэдийг, цаашлаад эрүүл мэндийн шаалтгаантай иргэдийг хамруулна.
    • Нийт 47 сая хүний 15-20 сая хүнийг 2021 оны зургадугаар сар гэхэд вакцинд хамруулна гэж төлөвлөж байна.

Д.ДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж