Дэлхийн хамгийн том криптовалют болох биткоины ханш өчигдөр (2021.01.02) анх удаагаа 30000 ам.долларын босго давж, 33000 ам.долларт хүрсэн байна.
Биткоины үнэ ханш өнгөрсөн 2020 онд 300 гаруй хувийн өсөлттэй байсан бөгөөд хоёр долоо хоногийн өмнө 20000 ам.долларын босго анх удаагаа давж байв. Энэ хугацаанд 50 гаруй хувиар өссөн нь энэ юм.
Томоохон банк, санхүүгийн байгууллагууд биткоиныг цаашдаа “дижитал алт” болно хэмээн таамаглаж, худалдаж авах болсон нь ийм өсөлтөд хүргэж байна. Түүнчлэн цар тахлын үед биткоин нь илүү найдвартай хөрөнгөд тооцогдох болсон учир ийнхүү үнэ нь өсч байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Цаашдаа засгийн газрын мөнгөний бодлогод итгэх хүмүүсийн итгэл суларсаар байвал биткоины үнэ ханш 100000 ам.доллар ч хүрнэ гэж тооцоолж байна. Мөн сүүлийн үед биткоин нь цахим худалдааны төлбөрийн системд нэвтэрч буй үнэ өсөх нэг шалтгаан болжээ.
Эх сурвалж: Reuters
Зочин 2021-01-03 59.153.114.29
Анх цаасан менге гарч байхад энэ доорх шиг тэнэгvvд иймэрхvv л юм ярьж суусан байхдаа эмгэнэл юмдаа
Зочин 2021-01-03 103.57.94.14
Энэ бол цэвэр заль мэх луйвар. Ардаа ямарч батлан даах эзэн хариуцагчгүй, баялаг болон хөдөлмөрийн бүтээмжийн баталгаагүй, хуулиар хамгаалагдаагүй, гарт баригддаггүй… зүгээр программын бичилт төдий хоосон амьгүй сүнс. Хэсэг бүлэг этгээд бүх үйл явцыг нууцаар хянаж байгаа. Олсон ашигаа хангалттай гэж үзсэн үедээ, программаа гэнэт унтраачихна. Тэгээд үй олон тэнэгүүд шатаж, зарим нь амиа ч хорлоно. Харин өнөөх царай зүс, иргэншил байршил тодорхойгүй эзэд хаана ч юм инээгээд л "жаргаад" явна
х 2021-01-03 202.9.47.51
хулгаа хиисэг хүмүүүс л жоохон тогололт хииидэг луйвар
энэ зүгээр л луйвар шүү дээ 2021-01-03 66.181.189.164
энэ зүгээр л луйвар шүү дээ, хэвлэл мэдээллээр тархи угаадаг бизнес
иргэн 2021-01-03 202.21.108.29
алт авсан нь дээр байлгүй
ээгий 2021-01-03 180.149.93.98
Манайхаар бол 9911-тэй дугаар л юм биш үү
Зочин 2021-01-03 64.119.20.3
Ойлгосонгүй биткойн хаана байдаг юм бэ авья.
Зочин 2021-01-03 202.126.88.225
Энэ нь тэгээд юү юм бэ.
Badarch taxar 2021-01-03 202.126.89.173
Ene sawangiin hoos neg l odor luiwar bolood olon hvniig hohiroonoo