Биткоины ханш 33000 ам.долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.03-нд нийтлэгдсэн

Биткоины ханш 33000 ам.долларт хүрчээ

Биткоины ханш 33000 ам.долларт хүрчээ

Дэлхийн хамгийн том криптовалют болох биткоины ханш өчигдөр (2021.01.02) анх удаагаа 30000 ам.долларын босго давж, 33000 ам.долларт хүрсэн байна.

Биткоины үнэ ханш өнгөрсөн 2020 онд 300 гаруй хувийн өсөлттэй байсан бөгөөд хоёр долоо хоногийн өмнө 20000 ам.долларын босго анх удаагаа давж байв. Энэ хугацаанд 50 гаруй хувиар өссөн нь энэ юм.

Томоохон банк, санхүүгийн байгууллагууд биткоиныг цаашдаа “дижитал алт” болно хэмээн таамаглаж, худалдаж авах болсон нь ийм өсөлтөд хүргэж байна. Түүнчлэн цар тахлын үед биткоин нь илүү найдвартай хөрөнгөд тооцогдох болсон учир ийнхүү үнэ нь өсч байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Цаашдаа засгийн газрын мөнгөний бодлогод итгэх хүмүүсийн итгэл суларсаар байвал биткоины үнэ ханш 100000 ам.доллар ч хүрнэ гэж тооцоолж байна. Мөн сүүлийн үед биткоин нь цахим худалдааны төлбөрийн системд нэвтэрч буй үнэ өсөх нэг шалтгаан болжээ.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж