Л.Гансүхийн ялыг 3.6 жил болгон буурууллаа

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн ялыг 3.6 жил болгон буурууллаа

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбумыг шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон Л.Гансүхийн хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүх авч хэлэлцлээ. Улсын дээд шүүхээс Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Мөн Л.Гансүх, Н.Даваахүү нараар "Багануур" компанийг хохироосон хэмээн  1.1 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Л.Гансүх шүүх хуралд оролцоогүй. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгчид, мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар ирж оролцсон юм.  Хэргийг Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар шүүлээ.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж