Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-д 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм.
Дээрх шийдвэрийн талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан "Монгол Улсын нийт ажиллах хүчний 70-80 хувийг эзэлж байгаа энэ салбарт өмнөх жилүүдийн алдаа, дутагдлаас болоод мөнгө, санхүүжилт олгохгүй байна гэдэг бол хэт нэг талыг барьсан бодлого.
2030 он хүртэл 10 хувь гэж тодорхойлсон мөнгөө олгоод явбал энэ сан цаашид хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, ЖДҮ эрхлэгчдэд хүссэн зээлийг нь өгөх боломжтой том сан болно. Ингэснээр цаашид ЖДҮ-ийг төр зөвхөн бодлогоор дэмжихэд хангалттай хөгжих боломж харагдаж байна. Бид зээл олголтоо сайжруулчихсан шүү дээ. Тиймээс өнөөдөр дараагийн шатны асуудал болох ажиллах хүчний талаар ярьж байна. Мөн борлуулалтыг нь дэмжиж өгөхийг хүсч байна" хэмээн ярилцлагадаа дурдсан билээ.
Э.БУРАМ
Зочин 2021-01-03 64.119.25.238
Сайн, муу хоёр мэдээ байгаа юм байна. Муу нь Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ажилгүй болов. Сайн нь УИХ гишүүд шоронд орохгүй болов.
р 2021-01-03 122.201.24.156
Дарга нар хэцүүдэх нь дээ
зочин 2021-01-03 202.131.227.30
Энэ сангаас яаж зээл олгодогийг мэднэ дээ.Төсөл бичээд ир гэдэг юм
Төсөлөө бичээд очихоор дараа нь санхүүжилт хүрсэнгүй гэдэг Уг нь төсөлйиг нь аваад дараа нь тухайн аж ахуй нэгжтэй очиж танилцаж байж үнэхээр зээл хэрэгтэй эсэхийг нь шалгаж дүгнэлт гаргаж байж зээлээ өгдөг баймаар байгаа юм. Гэтэл тэгэж өгөөгүйгээс төсөлийг нь аваад зээл өгдөг танил тал хахуул гэх мэтээр өгсөнөөс болоод зээл нь эргэн төлөгдөхгүй 240 тэрбум найдваргүй авлага үүссэн гэж ярьж байна .
Зочин 2021-01-03 202.21.108.19
Хүүк ба түүний нөхөд хоноод дуусгасан тул данс улайсан.
Зочин 2021-01-03 192.82.76.12
Ireh jilees Ih hurliin fish ded uguhuur tuluvluj baigaa !!!