Хакүхо давж, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Хакүхо давж, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ

Тэмцээний эхний өдрөөс тэргүүлж явсан озэки Кисэносато их аварга Хакүход уналаа

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё Осака хотноо үргэлжлэн явагдаж байна. Башёгийн 11 дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатог, озэки Гоэйдо ёкозүна Харүмафүжиг давснаар тэргүүлэгчийн эгнээнд шилжлээ.

Энэ өдөр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Котошёогикүгээр найм дахь даваагаа авлаа.

Ийнхүү Харү башёг 11 өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо, ёкозүна Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 10 даваа, нэг унаатай тэргүүлж эхэллээ. Тэдний араас М-6 Миёогирюү ганцаараа есөн даваа, хоёр унаатай удаалж байна.

Оноолт: http://sumo.or.jp

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7-4
Ёкозүна Какарюү М.Ананд 8-3
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-4
Маэгашира 5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-6
Маэгашира 8 Таканоива А.Баасандорж 6-8
Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-5
Маэгашира 11 Ичиножёо А.Ичинноров 8-3 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж