“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” хэрэгжиж эхэллээ | News.MN

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” хэрэгжиж эхэллээ

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” хэрэгжиж эхэллээ

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” хэрэгжиж эхэллээ

Хятад, Монгол хоёр орон “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хэлэлцээрийн хүрээнд тарифын хөнгөлөлтийн зохицуулалтыг харилцан хэрэгжүүлж эхлэх бөгөөд зохицуулалтын дагуу, Монголын тал голчлон усны гаралт бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амьтан болон ургамлын гаралтай тос, ашигт малтмал, химийн бодис, модон материал, хөвөн утас, химийн эслэг, машин механизм, тээврийн хэрэгсэл гэх 366 төрлийн бүтээгдэхүүний тарифыг дунджаар 24.2 хувиар бууруулах бол Хятадын тал “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр-ийн хүрээнд тарифыг бууруулах зохицуулалтыг бүрэн мөрдөж ажиллах болно. Тарифыг бууруулах тодорхой зохицуулалтыг Хятадын чөлөөт худалдааны бүсийн үйлчилгээний сайтаас харах боломжтой юм.

2020 оны 9-р сарын 29-нд, “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол улс албан ёсоор нэгдэж, долоо дахь гишүүн болсон нь “бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орон, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг дэмжихэд эерэг ач холбогдолтой бөгөөд Хятад, Монгол хоёр орон зах зээлээ харилцан нээлттэй болгох, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өмнө нь Бангкокийн Гэрээ гэгддэг байсан APTA-г анх 1975 онд Бангладеш, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос, Шри Ланка улсууд байгуулж, 2001 онд Хятад улс нэмэгдэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

eh oronch 2021-01-02 192.82.68.75

Tegeed hyatad uls baraa buteegdehuuniihee importiig heden huviar(dundjaar) hunguluh yam dee hyataduud zuvhun mahan deer gehed 40%iin tatvar bas manai baraanuudad40% hurtel huviin tatvar tavisan baidag shuu dee bid heden huviar hungulj baigaa ni chuhal bish hyataduud heden huviar hungulj baigaa ni chuhal ayagui bol oligtoi hungulult baihgui bolohoor manaihan nuugaad helehgui baigaa biz dee archaagui tur uu gej

Avatar

иргэн 2021-01-02 103.26.193.150

2021 онд Хятад улс нэмэгдэж байжээ гэнэ үү. Энэ нэг дунд сургуулийн боловсролд ч хүрэхгүй сурвалжлагчаа ядаж юу бичиж байгааг нь хянадаг гайгүй боловсролтой ахлах албан тушаалтан танай сайтад байдаггүй юм уу

Avatar

2001 2021-01-02 74.105.51.49

WTO bas baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж