Зуны цагийн хуваарьт шилжинэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зуны цагийн хуваарьт шилжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Зуны цагийн хуваарьт шилжинэ

3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.  Энэ жилийн хувьд 3-р сарын 25-26 шилжих шөнө буюу энэ долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, зуны цагийн тоололд шилжүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

DGG 2016-03-23 103.57.93.97

Ямар хэрэгтэй гэж ийм шийдвэр гаргадаг байнаа. ХӨГШИД ХҮҮХДҮҮДИЙГ ЗОВЛОНД УНАГАЖ ЯАХ НЬ БОЛОО. Б.Лхагвасүрэн гуайн хэлснээр "тэнэгтэхдээ яасан их цаг зав гаргана вэ" энэ төр засаг

Зочин 2016-03-23 43.228.130.106

Ядаргаатай юм.

Нацагдорж 2016-03-23 119.40.100.26

Чухам ямар ЭдийнЗасагийн хэмнэлт гарах гээд байгаа юм бэ? Үүнийгээ тоогоор илэрхийлээд өгөөч, чадах уу? Эд мөнгөнөөс илүү хүмүүний биохэмнэл чухал. Нойр дутуугаас ажил цалгардах, бүтээмж багасах, өвчин олох, осолд өртөнө, гэмтэл авна. Хүүхдүүдийн тухайд бүр ч хэцүү асуудал дагуулна. Эрт сэрээсэн хүүхэд цэцэрлэг, сургуульдаа дургүй болно. Аав ээж нь ажлаасаа хоцорно. Нервтэнэ. Аваар осол..Хүүхэд өвдөх .. Төсөөлөөд үздээ!!! Сөрөг үр дагавар нь эцэстээ- юун эдийн засаг манатай болох юм. Наадахаа больж үз, даруй цуцал нөхөр "хариуцлагагүй түр жижүүр цолтой- Ерөнхий сайд гуай." Өөр дорвитой ажил сэд.

zochin 2016-03-23 103.229.123.70

ene hotsrogdson buduuleg ajlaa boliochee arhichid l ihseh baih da bodood uz de. arai neg hevshij baihad ni l ingeed baih yum

ингэх хэрэг байна уу 2016-03-23 103.229.123.70

энэ бол ёстой хэрэггүй зүйл шүү. яагаад гэвэл хүүхдүүд маш эрт босож эрт хичээл номондоо явах болж байна. гэтэл холоос явж байгаа хүүхдүүд нохой гахай хог түүдэг хүн энэ тэрээс айж байна ингэж цаг хөдөлгөөд байх хэрэг байна уу. зардал хэмнэхгүй шал хэрэггүй энэ сайханбилэг бат-үүл 2-э өөр хийх юм байхгүй л байгаа юм байх даа

demjigch 2016-03-23 59.153.114.146

Uragshluulsan 1 tsagt hichneen ikh ediin zasgiin hemnelt garakhiig bodood uzekh heregtei. Jjishee ni 1tsag gerel asakh hugatsaa hoishlono. tegekheer ulsiin hemjeend heden tugrugiintsakhilgaanii hemnelt garakhav. Naad zakhiin jishee. Humuus bodokhguigeer shuumjlekhee l bodokhiin.

тт 2016-03-23 202.9.40.8

энэ хоцрогдсон ажилдаа

BOLD 2016-03-23 103.229.120.186

ENE BOL MASH ZUV ASHIGTAI SHIIDEL SHUU.