Түргэвчилсэн шинжилгээнд 377795 хүн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.01.02-нд нийтлэгдсэн

Түргэвчилсэн шинжилгээнд 377795 хүн хамрагджээ

Түргэвчилсэн шинжилгээнд 377795 хүн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд covid-19-ийн халдварыг илрүүлэх, тандах түргэвчилсэн  шинжилгээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 886 хүн хамрагдсан байна. Өчигдрийн байдлаар ажилласан шинжилгээний төв 11, тандалтын баг 8 буюу шинжилгээний төвд 44 хүн ажиллажээ. Өнөөдрийнх байдлаар  ПСР  307250,  түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 377795 хүн хамрагдсан байгаа юм.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 549 тээврийн хэрэгслээр 1108 зорчигч хот руу нэвтэрч, 551 тээврийн хэрэгслээр 1146 зорчигч хотоос гарсан байна.Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж