Coal&Metals Mongolia-2016: Америкийн худалдааны танхим дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Coal&Metals Mongolia-2016: Америкийн худалдааны танхим дэмжинэ

Дэлхийн 100 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг 3 орчим сая гишүүн байгууллагатай Америкийн худалдааны танхим “Coal&Metals Mongolia-2016” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг дэмжиж ажиллахаар болсонд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлье!

Coal&Metals Mongolia-2016 чуулган 5-р сарын 6-7 өдрүүдэд Corporate Hotels & Convention төвд зохион байгуулагдах бөгөөд Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham)-ын гишүүн байгууллагууд тус чуулганд оролцох тохиолдол 10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн чуулганд 4-р сарын 01-ээс өмнө оролцогчоор бүртгүүлэх буюу үзэсгэлэнгийн талбай авбал 40%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Coal & Metals Mongolia-2016 чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг www.coalandmetals.mn сайтаас

AmCham-ийн мэдээллийг www.amcham.mn  сайтаас тус тус үзнэ үү.

 

Coal&Metals Mongolia-2016 чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулах хороо

2016 оны 3-р сарын 23

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж