АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн гэрт шинэ оны баярын үдэш жагсагчид халдаж, маш олон америкчууд санхүүгийн хүнд нөхцөлд хүндрэлтэй амьдарч байгааг сануулжээ. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Пелосигийн Сан Франциско дахь байшинд жагсагчид арванхоёрдугаар сарын 31-ний орой халдсан байна. Тэгэхдээ тэд Пелосигийн байшингийн гражийн хаалган дээр шүршдэг будгаар “Түрээсийг чөлөөл”, “Бидэнд бүх зүйл хэрэгтэй байна” хэмээн бичиж, урд нь хиймэл цус асган гахайн толгой хаяжээ.
Цагдаа нарт болсон явдлын тухай дуудлага шөнийн 03:00 цагт ирсэн бөгөөд одоогоор ямар ч сэжигтэн байхгүй гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт иргэн бүрт нэг удаа 600 ам.долларын чек тараах санаачилга гарсныг орон даяар ард иргэд болон зарим улс төрчид шүүмжилж, Ардчилсан болон Бүгд найрамдах хоёр нам аль аль нь санхүүгийн хямралаас сэргийлэх дорвитой арга хэмжээ авч чадаагүй хэмээн буруушааж байсан билээ. Улмаар Трамп, Байден хоёул тусламжийн чекийн хэмжээг 2000 ам.доллар болгон өсгөх санал дэвшүүлж, Цагаан ордноор батлуулсан билээ. Гэвч тус хуулийн төслийг Сенатын олонхын удирдагч Бүгд найрамдах намын Митч МакКоннелл дээрх санаачилгыг эсэргүүцэн батлахаас татгалзсан юм.
Эх сурвалж: COMPLEX
Холбоотой мэдээ