Австрали төрийн дууллаа шинэчилж, “Залуу, эрх чөлөөтэй” байхаа болив | News.MN

Австрали төрийн дууллаа шинэчилж, “Залуу, эрх чөлөөтэй” байхаа болив

Австрали төрийн дууллаа шинэчилж, “Залуу, эрх чөлөөтэй” байхаа болив

Австрали төрийн дууллаа шинэчилж, “Залуу, эрх чөлөөтэй” байхаа болив
FILE PHOTO: An Australian flag is pictured at its embassy in Beijing, China January 24, 2019. REUTERS/Jason Lee

Австрали төрийн дууллынхаа үгнээс “Залуухан, эрх чөлөөтэй” гэдэг үгийг хасахаар шийджээ. Учир нь Австралийн нутаг дэвсгэр дээр амьдарч байсан уугуул иргэдийг тооцвол Австрали бол хамгийн удаан оршин тогтносон, хамгийн хөгшин соёл иргэншил гэнэ. Хасагдсан үгний оронд энэ долоо хоногоос “Бид бол цор ганц бөгөөд эрх чөлөөт” хэмээн орлуулж дуулахаар болсон байна. Шинэчлэлийн талаар Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Бид өдгөө цаг хугацаагаар хэмжихийн аргагүй эртний хүн төрөлхтний өлгий нутагт үргэлжлүүлэн амьдарч байна. Бид бол 300 гаруй овог аймаг, хэл бүхий өвөг дээдсийнхээ соёлыг өнөөг хүртэл түүцээлэн авчирч, нэгтгэсэн улс. Тиймээс ч бидний төрийн дуулал үүнийг илэрхийлэх ёстой. Энэ удаагийн өөрчлөлт бол нүдээ олсон шийдвэр хэмээн бид үзэж байна” хэмээн тайлбарлажээ.

Австрали тивд Британийн колончлогчдоос өмнө одоогоос ойролцоогоор 50 мянган жилийн тэртээ анх аборгеничууд суурьшин аж төрж байсан хэмээн үздэг билээ. Жил бүр австраличууд 1788 онд Сидней боомтод анхны усан флот Британийн цэргүүдийг тээн ирсэн ойг үндэсний баяр болгон нэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг аж. Харин зарим уугуул иргэд энэ баярыг эсэргүүцдэг бөгөөд жинхэнэ түүхийг нийтэд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хэдэн арван жил зүтгэсэн гэнэ.

Харин энэ жил дэлхий даяар ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн өрнөсний тусламжтайгаар Австралийн уугуул иргэдийн дуу хоолойг олон хүн хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-02 192.82.72.115

Энэ англичууд Чулуун багаж зэв сэгтэй хүмүүс дээр очоод ак пулемётоор хядаж байгаад нутагийг нь булаагаад авч сурцан үндэстэн юм билээ! Одоо л Худлаа ардчилал хүний эрх энтр ярьж үймүүлж яваа болохоос! Тэрийг нь бид мэтийн юм мэдэхгүй улс үндэстнүүд үнэмшиж итгэх гэж яаваа!

Avatar

Зочин 2021-01-02 64.119.17.46

Хөгжил дэвшил, соёлыг бас түгээж байсан.

Avatar

Зочин 2021-01-02 124.158.85.81

Уугуул иргэдийг боолчилж ялгаварлан гадуурхаж, мөхөөж буй нь соёл түгээж байгаа нь тэр үү маанаг минь

Avatar

ОНОМ 2021-01-02 43.242.243.86

Нэг талаар чиний зөв. Тэгээд ч тэд өөрсдөө сайн мэддэг. Тийм ч учраас цагаачлал, арьс өнгөний үзэл энэ тэрд их хүлээцтэй ард түмэн болсон. Европед байгаа харууд бол шууд дунд хуруу гаргадаг. Та нар л эхэлж ирээд биднийг боолчилоо биздээ. Одоо бид энд амьдарч байна юу нь болохгүй байгаа юм гэж л хэлдэг юм билээ. Цагаан арьстнууд энэ миний нутаг энэ тэр гэж ярих ямар ч эрхгүй. Хажууд нь япончууд бол ямар ч гадаадыг дуугай гар л гээж сууж байдаг улс. Түүх ийм хоржоонтой байдаг.

Avatar

Зочин 2021-01-02 203.91.115.47

50-хан жил гэж үү дээ? Чухам залуудаа орох юм биш үү?

Avatar

50 МЯАНГАА 2021-01-02 66.181.185.30

50 мянган жилээ

Avatar

nuudel 2021-01-02 202.126.89.222

нөү. 50жил ккккк

Avatar

амьдраллага 2021-01-02 202.9.46.206

зайлаач орк ооо

Avatar

Зочин 2021-01-02 122.201.22.220

тэнэг минь уугуул нутгийн иргэд 50000 жил амьдарч байжээ гээд байхад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж