Австрали төрийн дууллаа шинэчилж, “Залуу, эрх чөлөөтэй” байхаа болив

Хуучирсан мэдээ: 2021.01.02-нд нийтлэгдсэн

Австрали төрийн дууллаа шинэчилж, “Залуу, эрх чөлөөтэй” байхаа болив

Австрали төрийн дууллаа шинэчилж, “Залуу, эрх чөлөөтэй” байхаа болив
FILE PHOTO: An Australian flag is pictured at its embassy in Beijing, China January 24, 2019. REUTERS/Jason Lee

Австрали төрийн дууллынхаа үгнээс “Залуухан, эрх чөлөөтэй” гэдэг үгийг хасахаар шийджээ. Учир нь Австралийн нутаг дэвсгэр дээр амьдарч байсан уугуул иргэдийг тооцвол Австрали бол хамгийн удаан оршин тогтносон, хамгийн хөгшин соёл иргэншил гэнэ. Хасагдсан үгний оронд энэ долоо хоногоос “Бид бол цор ганц бөгөөд эрх чөлөөт” хэмээн орлуулж дуулахаар болсон байна. Шинэчлэлийн талаар Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Бид өдгөө цаг хугацаагаар хэмжихийн аргагүй эртний хүн төрөлхтний өлгий нутагт үргэлжлүүлэн амьдарч байна. Бид бол 300 гаруй овог аймаг, хэл бүхий өвөг дээдсийнхээ соёлыг өнөөг хүртэл түүцээлэн авчирч, нэгтгэсэн улс. Тиймээс ч бидний төрийн дуулал үүнийг илэрхийлэх ёстой. Энэ удаагийн өөрчлөлт бол нүдээ олсон шийдвэр хэмээн бид үзэж байна” хэмээн тайлбарлажээ.

Австрали тивд Британийн колончлогчдоос өмнө одоогоос ойролцоогоор 50 мянган жилийн тэртээ анх аборгеничууд суурьшин аж төрж байсан хэмээн үздэг билээ. Жил бүр австраличууд 1788 онд Сидней боомтод анхны усан флот Британийн цэргүүдийг тээн ирсэн ойг үндэсний баяр болгон нэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг аж. Харин зарим уугуул иргэд энэ баярыг эсэргүүцдэг бөгөөд жинхэнэ түүхийг нийтэд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хэдэн арван жил зүтгэсэн гэнэ.

Харин энэ жил дэлхий даяар ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн өрнөсний тусламжтайгаар Австралийн уугуул иргэдийн дуу хоолойг олон хүн хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж