2019-2020 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх мэдээллийг хундагны үгэндээ дайж, төр шийдвэрийг нь гаргаж байв. Гэтэл 2020-2021 оны босгон дээр УИХ-ын дарга тэтгэврийн зээлээ тэглүүлээгүй ахмадуудад нэг сая төгрөгийн бэлэн мөнгө тараана гэв. Тодруулбал, зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно гэжээ. Ингэхдээ энэ мөнгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу тавдугаар сард олгоно хэмээн мэндчилгээндээ дурдав. Хэдийгээр дэлхий нийтэд цар тахалтай эдийн засаг хүндхэн жил байсан ч 2021 онд ч дэлхий нийтийн эдийн засаг сайжирна гэх баталгаагүй байгаа.
Харин ийм цаг үед УИХ-ын дарга нэг сая төгрөгийг бэлнээр ахмадуудад олгоно гэж амлаж байгаа, бүр Ерөнхийлөгчийн сонгуулийн яг өмнө нь тараана гэж байгаа нь МАН өөрсдөдөө оноо авах гэсэн арга хэмээн шүүмжлэх хүмүүс байна. УИХ тооцоо судалгаа, үндэслэлээ хийж байгаа ч цаг нь үе нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө таарч байгаа нь өөрөө сонгогчдын саналыг татах гэсэн оролдлого гэж хардахаас аргагүйд хүргэж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ