Аж ахуй нэгжүүдээс 108 зөрчил илрэв

Хуучирсан мэдээ: 2021.01.02-нд нийтлэгдсэн

Аж ахуй нэгжүүдээс 108 зөрчил илрэв

Аж ахуй нэгжүүдээс 108 зөрчил илрэв

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтаар 108 зөрчил илэрсэн байна. Үүний 68-ыг нь газар дээр нь арилгуулсан байна. Тус газраас өчигдөр /2021.01.01/ үйл ажиллагааг нь хориглосон 728 аж ахуй нэгжид хяналт тавихад дээрх зөрчил илэрсэн аж. Мөн худалдаа, үйлчилгээний 165 аж ахуй нэгжид халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн байна.

Үйл ажиллагааг нь хориглоогүй эдгээр аж ахуй нэгжид ямар нэгэн зөрчил илрээгүй ба халдвар хамгааллын дэглэмийг сахисан байжээ. Тухайлбал, 111 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 130 нь хүн хоорондын зай барих шаардлагыг хангасан аж. Үүнээс гадна улсын хилээр нэвтэрсэн болон, гарсан жолооч нарт халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.Өчигдөр улсын хилээр 515 тээврийн хэрэгслээр 448 жолооч нэвтэрсэн бол 554 тээврийн хэрэгслийн 440 жолооч хилээр гарчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж