"Солейманийн өшөөг Ойрхи Дорнодоос авах магадлал өндөр байна" | News.MN

"Солейманийн өшөөг Ойрхи Дорнодоос авах магадлал өндөр байна"

"Солейманийн өшөөг Ойрхи Дорнодоос авах магадлал өндөр байна"

"Солейманийн өшөөг Ойрхи Дорнодоос авах магадлал өндөр байна"
Iranians take part in an anti-US rally to protest the killings during a US air stike of Iranian military commander Qasem Soleimani (picture) and Iraqi paramilitary chief Abu Mahdi al-Muhandis, in the capital Tehran on January 4, 2020. - Soleimani, the 62-year-old deputy commander of the Revolutionary Guards, will be laid to rest next week in his hometown of Kerman as part of three days of ceremonies across the country, the Revolutionary Guards said. (Photo by ATTA KENARE / AFP) (Photo by ATTA KENARE/AFP via Getty Images)

Иранчууд Ойрхи Дорнод дахь Америкийн цэргүүдээс Генерал Солейманийн өшөөг авахаар төлөвлөж байх магадлал өндөр байна хэмээн Вашингтон үзэж байгаагаа мэдээлжээ. Мэдээллийг нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан өгсөн бөгөөд “Ираны төлөвлөгөөг, цаг, газрыг мэдэхэд нэн бэрх” хэмээн нэмж тайлбарлажээ. Гэхдээ тэрбээр дээрх магадлал үнэхээр ноцтой хэмээн үзэж байгаа аж. Учир нь АНУ-ын дронууд зохион байгуулалттайгаар Багдад хотын нисэх онгоцны буудлын ойр орчмыг бөмбөгдөн Ираны хувьсгалт харуулын корпусын командлагч генерал Солейманыг хөнөөснөөс хойш яг нэг жил өнгөрч байгаа билээ. Тиймээс эл үйл явдлыг тохиолдуулан иранчууд генералынхаа өшөөг авах талаар таамаглал, яриа, мэдээллүүд маш олон гарч эхэлсэн.

Эргэн санавал 2020 оны нэгдүгээр сарын 3-нд Вашингтон иранчуудыг Америкийн эсрэг халдлага үйлдэх төлөвлөгөө боловсруулж буй учир батлан хамгаалах зорилготой хэмээгээд Иракийн нийслэл Багдад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо дрон ашиглан генерал Солейманыг хөнөөсөн билээ. Хариуд нь хэдхэн өдрийн дараа иранчууд Ирак дахь америк цэргийн буузууд руу хэд хэдэн пуужин харвасан ч хүний амь нас хохиролгүй үлдсэн юм. Тухайн үедээ зарим хүмүүс дэлхийн гуравдугаар дайн эхэллээ хэмээн эмээж байсан ч түүнээс хойш хоёр тал аль аль нь түрүүлж ямар нэг алхам хийхгүй хэмээн мэдэгдсэнээр байдал харьцангуй намжсаар өдийг хүрсэн билээ.

АНУ-ын төв командлалын мэдээлснээр энэ долоо хоногт умард Дакотагийн Минот дахь Ойрхи Дорнодыг хариуцсан агаарын хүчний баазаас Б-52 бөмбөгдөгч онгоцуудыг хөөргөж үзүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн сард болсон хоёр дахь удаагийн үзүүлэн гэнэ. Мөн Вашингтоны зүгээс Багдадын ногоон бүсэд арванхоёрдугаар сарын 20-нд Иранд төвтэй зэвсэгт бүлэглэл хэд хэдэн пуужин харвасныг хүчтэй шүүмжилж байгаа юм. Гэхдээ АНУ-ын элчин сайдын яамны агаарын довтолгоо эсэргүүцэгч систем оновчтой ажиллаж дор хаяж 21 пуужин агаарт нь устгасан учир хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй ч элчин сайдын яамны барилга, бусад хэд хэдэн барилгад тодорхой хэмжээний хохирол учирсан билээ.

Энэ долоо хоногт Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф Б-52 бөмбөгдөгч онгоцнууд хөөрсөн үйл явдлыг онцолж “Ираны тагнуулын алба дээрх үйлдлийг дайнд бэлдэж буй өдөөн хатгалга хэмээн үзэж байна” хэмээн жиргэжээ. Харин арванхоёрдугаар сарын 23-нд ногоон бусийн пуужингуудын талаар Ерөнхийлөгч Дональд Трамп “Иранчуудад ганц нэг эрүүл мэндийн найрсаг зөвлөгөө өгье. Хэрвээ нэг ширхэг л америк хүний амь нас хохирвол би Иранд хариуцлагыг нь заавал үүрүүлнэ. Сайн бод бод” хэмээн жиргэсэн байна.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-01-02 46.224.12.189

Generaliig ni dronoor ustgahad yamar aimaar allaha bolson bilee dee sayhan nert erdemteniig ni bas l huniusun amerik urgelj l uduun hatgaj bna shtee za ter ediin zasgiin ene teriig bol yarihaa bolii.Heniig ch gesen urgelj hatgaad bwal hetsuu l baih boldogson bol uur uuriin yurtuntsduu uuuriihuuruu l amidarmaar yum daa.Gehdee delhii daintai baiwal Amerik zewsgiin naimaagaar bayjih l yumdaa

Avatar

хэхэ 2021-01-02 66.181.186.163

хэхэ үхэр

Avatar

Зочин 2021-01-02 202.9.46.123

Магадгүй ирээдүйн түүхчид юу гэж үзэхийг мэдэхгүй. 3-р дайн эхэлчисэн дундаа явж байгаач юмуу? Америк лалын ертөнцийнхөнтэй дайн хийж байна. олон үе шаттай ээлж дараалан байлдсаар. нэг өдөр лалууд нэгдсэн нэг эрх ашигийнхаа төлөө дайтаж эхлэхч юм билүү таашгүй. тэгвэл дайн эхэлсэн өдөр нилээд эрт эхэлсэн гэж үзэж магадгүй.

Avatar

amerik bol dendvv huuramch uls daa 2021-01-02 103.212.118.128

za bauraad haan dain hiij bnaa, harin ch ter amerik saud arabtai niilj bvh arabuudiig iraniin esereg bosgoj dain hiih gej beltgej bnaa..

Avatar

joker 2021-01-02 139.5.217.178

Одоо 20 мах хурдтай, цөмийн хөдөлгүртэЙ ПУУЖИН гарсан. Дэлхийг хэд ч тойрсон чадна.. АНУ дураараа аашлах цаг дууссан. Good bye USA's overpowering.

Avatar

хэхэ 2021-01-02 66.181.186.163

ийм эргүү үхэрнүүд монголд хэр олон болоо хахаха

Avatar

хэхэ 2021-01-02 66.181.186.163

энэ лалын улс хойд солонгостой яг адил болжээ

Avatar

Зочин 2021-01-02 64.119.26.192

Америкчууд удахгүй Бурханы цээрлэл үзнэ. Агуу зөнчид америкчууд үйлээ эдэлж сүйрэх цаг ойртсоныг хэлээд байгаа.

Avatar

Зочин 2021-01-02 202.179.21.226

Haraagaad bgaa humuus orsdoo tamd unah bh

Avatar

хэхэ 2021-01-02 66.181.186.163

ийм эргүү сумарсан хулгайчдыг сануулдаг хэлдэг ярьдаг газар байна уу бүүр солиорцон явах юм

Avatar

Ирак дахь америк цэргийн буузууд руу хэд хэдэн пуужин харвасан ч... 2021-01-02 192.82.68.41

Ирак дахь америк цэргийн буузууд руу хэд хэдэн пуужин харвасан ч… ??????

Avatar

хаха 2021-01-02 66.181.186.163

бууз болсон хаха

Avatar

Zochin 2021-01-02 66.181.178.134

onoodor delhiid aguu ameriktai zorigloj urgun hureetei dain hiih ediin zasgiin bolon tsergiin huch chadaltai 1 ch oron baihgui. Uunii ur dund onoodor delhii enh amgalan bna. Aguu amerik mandtugai.

Avatar

иргэн 2021-01-02 202.179.26.88

Хэрвээ Дэлхийн 3-р Дайн гардаг юм бол тэр Дайныг АНУ л өдөөнө,

Avatar

Зочин 2021-01-02 192.82.72.30

АНУ 2 шалигаанаарОрос, Хятадтай дэлхийн жайн хиихгүй. 1-д Одоо дэлбэрэхэд бэлэн Йеулстоны галт ууланд 1 пуужин очиход амер тив байхгүй болно. 2-т Америкуудад хохирол багатай дайныг бага орнуудад өдөөж з****г бараа заран мөнгө олох нь ашигтай. Баячууд хөрөнгөө эх лоон мэтийн төлөө зарж шатахгүй ээ

Avatar

vnen vnen.. 2021-01-02 103.212.118.128

oros hyatadtai bol baildaj zvrehlehgui baihaa.barag oortoo adil magadgui ilvv ch baih ulsuud ch dee. harin iraniig odoo sunnit arabuudtai niilj abaad darah gej oroldoh baih l daa. daanch iranuud bol dendvv hatuu samar daa.hvn am zevseglel armiin talaar bol iorh dornodoo hamgiin hvcherheg oron ch de.odoo iraniig irak siri livan ulsuud demjij bgaa.afganstanii hazaruud shiit ch de.deer hel us torol tadikstan uls bii.amerikuud bas turk garaliin turk azerbaijen, turkmeniig taldaa or

Avatar

хэхэ 2021-01-02 66.181.186.163

хэхэ эргүү хар ац минь дэлхий гэдэг чинь угаасаа Америк шүү дээ орос хятад хоёр бол бөөс

Avatar

Зочин 2021-01-02 103.212.118.56

Дэлхийг хэд дахин устгах зэвсэгтэй улсыг бөөс гэдэг юм уу. Өөр дээрээ л тэслэхэд дэлхий бүхэлдээ сүйрнэ .Иймээс л АНУ-ын цэргийн баазууд ОХУ-ыг бүслээд байршсан ч юу ч хийж чадахгүй байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж