"Солейманийн өшөөг Ойрхи Дорнодоос авах магадлал өндөр байна"

Хуучирсан мэдээ: 2021.01.02-нд нийтлэгдсэн

"Солейманийн өшөөг Ойрхи Дорнодоос авах магадлал өндөр байна"

"Солейманийн өшөөг Ойрхи Дорнодоос авах магадлал өндөр байна"
Iranians take part in an anti-US rally to protest the killings during a US air stike of Iranian military commander Qasem Soleimani (picture) and Iraqi paramilitary chief Abu Mahdi al-Muhandis, in the capital Tehran on January 4, 2020. - Soleimani, the 62-year-old deputy commander of the Revolutionary Guards, will be laid to rest next week in his hometown of Kerman as part of three days of ceremonies across the country, the Revolutionary Guards said. (Photo by ATTA KENARE / AFP) (Photo by ATTA KENARE/AFP via Getty Images)

Иранчууд Ойрхи Дорнод дахь Америкийн цэргүүдээс Генерал Солейманийн өшөөг авахаар төлөвлөж байх магадлал өндөр байна хэмээн Вашингтон үзэж байгаагаа мэдээлжээ. Мэдээллийг нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан өгсөн бөгөөд “Ираны төлөвлөгөөг, цаг, газрыг мэдэхэд нэн бэрх” хэмээн нэмж тайлбарлажээ. Гэхдээ тэрбээр дээрх магадлал үнэхээр ноцтой хэмээн үзэж байгаа аж. Учир нь АНУ-ын дронууд зохион байгуулалттайгаар Багдад хотын нисэх онгоцны буудлын ойр орчмыг бөмбөгдөн Ираны хувьсгалт харуулын корпусын командлагч генерал Солейманыг хөнөөснөөс хойш яг нэг жил өнгөрч байгаа билээ. Тиймээс эл үйл явдлыг тохиолдуулан иранчууд генералынхаа өшөөг авах талаар таамаглал, яриа, мэдээллүүд маш олон гарч эхэлсэн.

Эргэн санавал 2020 оны нэгдүгээр сарын 3-нд Вашингтон иранчуудыг Америкийн эсрэг халдлага үйлдэх төлөвлөгөө боловсруулж буй учир батлан хамгаалах зорилготой хэмээгээд Иракийн нийслэл Багдад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо дрон ашиглан генерал Солейманыг хөнөөсөн билээ. Хариуд нь хэдхэн өдрийн дараа иранчууд Ирак дахь америк цэргийн буузууд руу хэд хэдэн пуужин харвасан ч хүний амь нас хохиролгүй үлдсэн юм. Тухайн үедээ зарим хүмүүс дэлхийн гуравдугаар дайн эхэллээ хэмээн эмээж байсан ч түүнээс хойш хоёр тал аль аль нь түрүүлж ямар нэг алхам хийхгүй хэмээн мэдэгдсэнээр байдал харьцангуй намжсаар өдийг хүрсэн билээ.

АНУ-ын төв командлалын мэдээлснээр энэ долоо хоногт умард Дакотагийн Минот дахь Ойрхи Дорнодыг хариуцсан агаарын хүчний баазаас Б-52 бөмбөгдөгч онгоцуудыг хөөргөж үзүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн сард болсон хоёр дахь удаагийн үзүүлэн гэнэ. Мөн Вашингтоны зүгээс Багдадын ногоон бүсэд арванхоёрдугаар сарын 20-нд Иранд төвтэй зэвсэгт бүлэглэл хэд хэдэн пуужин харвасныг хүчтэй шүүмжилж байгаа юм. Гэхдээ АНУ-ын элчин сайдын яамны агаарын довтолгоо эсэргүүцэгч систем оновчтой ажиллаж дор хаяж 21 пуужин агаарт нь устгасан учир хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй ч элчин сайдын яамны барилга, бусад хэд хэдэн барилгад тодорхой хэмжээний хохирол учирсан билээ.

Энэ долоо хоногт Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф Б-52 бөмбөгдөгч онгоцнууд хөөрсөн үйл явдлыг онцолж “Ираны тагнуулын алба дээрх үйлдлийг дайнд бэлдэж буй өдөөн хатгалга хэмээн үзэж байна” хэмээн жиргэжээ. Харин арванхоёрдугаар сарын 23-нд ногоон бусийн пуужингуудын талаар Ерөнхийлөгч Дональд Трамп “Иранчуудад ганц нэг эрүүл мэндийн найрсаг зөвлөгөө өгье. Хэрвээ нэг ширхэг л америк хүний амь нас хохирвол би Иранд хариуцлагыг нь заавал үүрүүлнэ. Сайн бод бод” хэмээн жиргэсэн байна.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж