НӨАТ-ын IV улирлын буцаалтыг энэ сард олгоно | News.MN

НӨАТ-ын IV улирлын буцаалтыг энэ сард олгоно

НӨАТ-ын IV улирлын буцаалтыг энэ сард олгоно

НӨАТ-ын IV улирлын буцаалтыг энэ сард олгоно

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын IV улирлын буцаан олголтын урамшууллыг ологохоос өмнө баримтаа бүртгүүлэхийг сануулав. Тодруулбал, иргэд энэ сарын 8-ы 23:59:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлснээр буцаан олголтын урамшууллаа авах нь. Иргэд 2020.10.01-12.31 хүртэл худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх юм байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.

Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум,  хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901,615 иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ. Заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зулаа 2021-01-02 66.181.161.66

Өмнөх сарын нөат данс руу ш лжиж орж ирсэнгүй.хаана хандах вэ

Avatar

Зочин 2021-01-02 192.82.71.144

Энэ НӨАТ-ын Е-баримт одооноос болохоо больж эхэлж байх шиг байна. Хариуцсан нөхдүүд нь анхааралдаа авахгүй бол удахгүй унтрах шинжтэй. Миний буцаан олголт нь оны өмнө буцаан олголт нь 228 мянга байсан он солигдоход 96 мянга болгоод буулгасан байна. Цаад баримтандаа ихээр бичиж зарлагадаад зөрүүг нь туудаг нөхдүүд гарсан байж ч магадгүй. Удахгүй баахан мөнгө туусан нөхдүүд баригдаж ч маадгүй. Аж ахуйн газрууд 0% НӨАТ-тэй баримт хүмүүст өгч байна. Ямарч худалдан авагчид ашиггүй. Манайхан дандаа юм

Avatar

zochin 2021-01-02 66.181.160.78

avchaad butsaaj ugsun ner zuugeed ene ih sonin ajlaa zugeer l 5%aa avaad butsaaj uguhuu bolivol yadgiin hiih ajil mundaad zaaval neg ajil gargaj ireh hereg bdgiin bhdaa

Avatar

Зочин 2021-01-02 103.212.119.230

Ебаримт гээд баахан хүн ажилуулж ажилуулж сардаа нэг сугалаа зохион байгуулсан болж хошгоруулдаг, ард иргэд нь кассын талонаа хадгалж уншуулах гэдэг энэ заваан юмыг одоо болиод НӨТ-өө 5% болгох нь шууд маш амар зардал, цаг хугацаандаа хэмнэлттэй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж