Татварын ерөнхий газраас НӨАТ-ын IV улирлын буцаан олголтын урамшууллыг ологохоос өмнө баримтаа бүртгүүлэхийг сануулав. Тодруулбал, иргэд энэ сарын 8-ы 23:59:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлснээр буцаан олголтын урамшууллаа авах нь. Иргэд 2020.10.01-12.31 хүртэл худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх юм байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.
Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум, хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901,615 иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ. Заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай
Холбоотой мэдээ