NEWS агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудаа хүргэж байна.
"НИЙТ 729 МЯНГАН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛБӨРИЙГ ТӨР ХАРИУЦАЖ БАЙНА"
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуунтай ярилцлаа.
-Засгийн газраас айл өрхүүд болон зарим аж ахуй нэгжийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу эрчим хүч хэрэглэгчдэд хичнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх вэ?
-Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах томоохон шийдвэр гаргасныг уншигчид мэдэж байгаа. Энэ зардалд нийтдээ 650 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан. Харин эрчим хүчний салбарын хувьд нийтдээ 729 мянган хэрэглэгчийн 483.7 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах боломж бүрдээд байна. Энэ 729 мянган хэрэглэгчийн 678 мянга нь айл өрх, 51 мянга нь аж ахуйн нэгж, байгууллага байгаа. Хэрэглэгчид маань цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур үнэ, төлбөргүй боллоо гэж ташаа ойлголт авсныг залруулах ёстой байх. Цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байруудыг хадгалах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор эрчим хүч болон ус, хогны зардлыг төр хариуцаж, Эрдэнэт үйлдвэрээс төлүүлэх шийдвэр гарсан шүү гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна.
-Гэвч энэ шийдвэрийн дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Үүнээс үүдэн Эрчим хүчний яамнаас түр журам гарахаар болсон. Хэрэглэгчдийн дунд цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцахаа больж байгаа гэсэн яриа, зөрүүтэй ойлголтууд их байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
–Засгийн газрын шийдвэр огт өөрчлөгдөөгүй. Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоог зохицуулах талаар түр журмууд батлагдан гарсан. Товчхондоо Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй уялдуулан нэг талаас эрчим хүчний үйлдвэр компаниудад, нөгөө талаас хэрэглэгчдэд эн тэнцүү үүрэг хүлээлгэсэн, хэрэглэгчдийг эрчим хүчээр аюулгүй, найдвартай хангах боломжийг бүрдүүлэх зорилготой түр журам юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ХӨСҮТ-ИЙН ЭМЧ НАР УДИРДЛАГУУДААСАА САЛАХЫГ ХҮСЧ БАЙНА"
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нарын хооронд үл ойлголцол үүссэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон. Тэдний зөрчилдөөний улмаас ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа доголдож, зарим тасаг, нэгжүүдээ хаасан талаар тус төвийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун мэдээлсэн. Тэрбээр “Д.Нямхүү захирал ХӨСҮТ-ийн захирлаар 13 орчим жил ажиллаж байна. Тэр Халдвартын эмнэлгийг сайн хөгжүүлж байгаадаа олон жил захирлаар ажиллаж байгаа юм биш. Энэ бол Монголын төр авилгад идэгдснийг харуулж буй илрэл” гэдгийг хэлж байв. Ингээд түүний яриаг хүргэе.
-Салбарын сайд болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын үл ойлголцол байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан , манай байгууллагын захирал нарын үл ойлголцол ХӨСҮТ-ийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буй. Өнөөдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим тасаг нэгжүүдээ хаачихсан, ажилчдаа амраачихсан. Эмнэлгийн гол лабораторид лаборантууд ажиллаж, Covid-19-ийн халдвартай иргэдээ л эмчилж байна.
Ер нь энэ хоёр хүний үл ойлголцол эрүүл мэндийн салбарын бугласан идээ бээрийг шахаж, үнэн дүр төрхийг харуулж байна. Учир нь Д.Нямхүү захирал 13 жил энэ ХӨСҮТ-ийг удирдсан хүн атлаа яагаад хөгжүүлээгүй юм бэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй. Тэрбээр эмчилгээ, үйлчилгээний ямар нэгэн шинэ менежмент, шинэ технологи, аргуудыг нэвтрүүлэлгүй өдийг хүрлээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн шинэ он айсуй. Монголчууд шинэ жилийн баярыг сэтгэл догдлон, хамт олноороо өргөн хүрээнд тэмдэглэдэг ч энэ жил цар тахлын улмаас анх удаа хатуу хөл хорионд шинэ оноо угтах гэж байна. Хүн бүхэнд сэтгэлд хоногшсон шинэ жилийн баярын сайхан дурсамж бий. Тиймээс энэ цаг үед ажиллаж, бидний эчнээ танил болсон мэргэжилтнүүдээс хүүхэд насны сайхан дурсамжийг нь сонсож, шинэ жилээр хэрхэн баярлаж, шинэ оноо угтахыг нь хамтдаа сонирхъё.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:
-Би эмээ дээрээ өссөн. Дулмаагийн Нямхүү гэж эмээгээрээ овоглодог. Хүүхэд байхад эмээгийн хайр халамж, шинэ жилийн бэлэг хамгийн сайхан. Одоогийнх шиг гялгар уут байгаагүй, даавуун ууттай бэлэг өгнө. Тэр үеийн алим, мандарин жимсний амт часхийсэн амттай байлаа шүү дээ. Шөнө унтахдаа хүмүүсийн өгсөн бэлгийг дэрнийхээ хажууд тавиад, бараг бэлгээ сахиад хонодог байсан санагдана. Шөнө тэсэхгүй бэлгээ задалж, идэж байсан үе хамгийн дурсамжтай. Ер нь би арван жилдээ ч анагаахын дунд, сувилагчийн сургууль, их сургуульдаа ч сурлага сайтай хүү байсан. Би арван жилийн сургуульд байхдаа боксын спортоор хичээллэж, спортын мастер болсон. Их олон тэмцээнд оролцсон. Тухайн үед “Барселон 1992”-ын хүрэл медальт, Н.Баярсайхан, Н.Энхбат гээд шилдэг боксчидтой нэг баг болж, тоглож байлаа. Хоршоолол нийгэмлэг дээр их очно. Миний хүүхэд нас хотод өнгөрсөн. Долоон буудалд эмээтэйгээ хамт зуныг өнгөрүүлнэ.
Энэ жил хатуу хөл хорионд иргэд маань урьд өмнөх шиг шинэ жилийн баяраа тэмдэглэж болохгүй болсон. Тиймээс аль болох онлайнаар хоорондоо харилцаж, бие биедээ урмын үг, сэтгэлийн дэм хайрлаарай. Дэлхий нийтээрээ өмнө нь хэзээ ч ингэж шинэ жилээ угтаж байгаагүй шүү дээ. Бид өнөөдөр түүхэн үед ажиллаж, амьдарч байна. Ёстой л сүүлд эргэн дурсахад хамгийн сонирхолтой, дурсамжтай шинэ жил 2020 оны шинэ жил болох биз.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
З.МЭНДСАЙХАН: ХАА-Н САЛБАР ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.
-Засгийн газар шинээр бүрдэхийн өмнө олон таамаг хөвөрч, нэр дэвшигчид, горилогчид гээд нэрс хөвөрдөг. Тэр дунд таны нэр огт байгаагүй санагдана. Нууцалсан юмуу, үнэхээр гэнэтийн шийдвэр байсан уу?
-МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга сайдаар томилох саналыг надад гэнэтхэн тавьсан. Би өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байлаа. Үнэнийг хэлэхэд өөрийгөө сайд болно гэж огтхон ч төсөөлөөгүй. Үйл явдал ч их хурдан өрнөсөн.
-Тэгвэл таныг сайдаар яагаад томилсон гэж бодож байна?
-Дээр дурдсан төрийн байгууллагуудад ажилласан байдал шийдвэр гаргахад нь нөлөөлсөн байх аа.
-Ер нь салбарыг нэвт мэддэг хүн нь удирдсан нь дээр гэж боддог уу. Эсвэл салбарын сайд бодлого тодорхойлж чадах нь чухал уу?
-Тухайн салбарын бодлогыг тодорхойлохын тулд эд, эс бүрийг мэдэрч салбарт ямар өөрчлөлт гаргах вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Энэ залуу бодлого боловсруулж салбарыг аваад явчих болов уу, хөдөө аж ахуйн салбарыг манай улсын хөгжлийн тулгуур салбарын нэг болгоход өөрийн гэсэн өнгө төрхийг гаргаад аваад явчих болов уу гэсэн итгэл байсан байх. Надад өөрт чадна аа гэдэг итгэл бас байсан учраас Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга санал тавихад нь хичээе ээ гэж хэлсэн. Тэгээд намын Удирдах зөвлөлөөр орж дэмжигдсэн.
-Та их сургуулиа төгсөөд удалгүй компанийн захирлаар ажилласан байсан. Ажлын анхны гараагаа хэрхэн эхлэв?
-Би сургуулиа төгсөөд одоогийн “Миний дэлгүүр”-т маркетингийн менежэрээр ажилласан. “Монхангай” ХХК-д хоёр жил орчим ажилласан. Дараа нь Амгалангийн үйлдвэр буюу АНУ руу гадаад зах зээлд бүтээгдэхүүн гаргадаг оёдлын экспортын салбарт гүйцэтгэх захирлаар нэлээн хэдэн жил ажилласан. Яагаад тэнд ажиллах болов гэхээр би оюутан байхдаа тэр үйлдвэрт ажилладаг, товч хаддаг байсан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ